УЛС ТӨР

Ч.Хүрэлбаатар: “Хар жагсаалт”-тай холбоотой албан ёсны мэдээлэл ирээгүй

Өнөөдөр /2020.05.06/ Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХНХ-ийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар коронавирусийн үед авах эдийн засгийн арга хэмжээний талаар олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн.

Энэ үеэр сэтгүүлчид Монгол Улс хар жагсаалтад орсон эсэх талаар сэтгүүлчид асуув. Эл асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар одоогоор энэ тухай албан ёсны мэдээлэл байхгүй байна гэлээ.

Тэрбээр “Монгол Улс Саарал жагсаалтад орчихсон явааг та бүхэн мэдэж байгаа. Европын холбоо жагсаалт гаргах гэж байгаа юм билээ. Одоогоор бидэнд албан ёсны мэдээлэл байхгүй байна. Нягталж байна гэсэн мэдээлэл өгч байгаа” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
2020-05-06 16:26

Yoi...tiim medeelel ireegui baina gd zuger suuj baiga yum bish bz. Saaral jagsaltnd orchod Corona g urda barichad yu ch hiigui bol estoi teneg hereg boln bz, Sangiin saida!

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button