УЛС ТӨР

Засгийн газрын шийдвэр залуу гэр бүлд ингэж НӨЛӨӨЛНӨ

Засгийн газраас коронавирусийн тархалттай холбоотойгоор эдийн засгийн эрчимтэй арга хэмжээнүүд хурдтай авч хэрэгжүүлж байна. Татварын байгууллагын мэдээлж буйгаар цар тахлын үед аж ахуйн нэгж, иргэдэд үзүүлж буй эдийн засгийн хөнгөлөлт чөлөөлөлт нь магнат компаниудыг биш жижиг, дунд компаниудад онилж байгаа аж.

Засгийн газрын шийдвэрээр 1.5 тэрбумаас бага борлуулалтын орлоготой, 104.4 мянган аж ахуйн нэгж татвараас чөлөөлөгдөж, 25 тэрбум төгрөг баялаг бүтээгчдийн гар дээр үлдэж байна. Түүгээр зогсохгүй 700 гаруй мянган иргэн хоёр улирал орлогын албан татвар төлөхгүй өнжиж, 192 тэрбум төгрөгийн нэмэлт орлоготой болон нь ээ.

Үүнийг энгийнээр хэлбэл, 1 сая төгрөгийн цалинтай иргэн өмнө нь эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татвараа төлөөд гар дээрээ 796.500 төгрөг авдаг байсан.

Тэгвэл Засгийн газрын шийдвэр гарсны дараа эрүүл мэндийн даатгалаас бусдыг төлөхгүйгээр тухайн иргэн 980.000 мянган төгрөг бэлнээр авч байна. Эдийн засгийн энэхүү арга хэмжээний үр дүнд 1 сая төгрөгийн цалинтай хүний халаасанд 183.500 мянган төгрөг бүтнээрээ үлдэж байна гэсэн үг.

Хэрвээ залуу хосууд хувийн хэвшилд хоёулаа 1 сая төгрөгийн цалинтай ажилладаг  бол тэдэнд 367 мянган төгрөг сар бүр үр хүүхдэдээ, гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулах боломж бүрдэж байна.

Энэ эгзэгтэй цаг үед Засгийн газар, татварын байгууллагаас иргэдийнхээ ахуй амьдралд наалдсан агаарт бус хөрсөнд буусан шийдвэр гаргажээ.

С.Цэцэг

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Тэр ч үнэн шүү! Ц####ингаас суутгагдах ёстой байсан НДШ мөнгөн хэлбэрээрээ хүндээ очиж байгаа.

  2. Нийгмийн даатг####ын сан чинь дампуурлаа. Ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүс тэтгэвэрээ ч тогтоолгож чадахгүйд хүрнэ. Нэгийг хийх гэж нөгөөг устгасан шийдвэр гаргах гэж. ХАОАТ- аа чөлөөлөөд НД-аа авдагаараа аваад компаниудыг дэмжих бодлого барь

  3. Нөат болиулмаар байна иргэд бид нарт дарамт ирж байна шүүдээ үүнийг болиулах ямар арга бна

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button