НИЙГЭМ

“Тавантолгой түлш” ХХК ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-тай хамтран жил бүр уламжлал болгон зохион ТОП-100 аж ахуйн нэгжид Тавантолгой түлш ХХК анх удаа шалгарлаа.

Энэхүү шагнал нь Монгол улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан баялаг бүтээгч, аж ахуй нэгжүүдэд олгогдог юм.

Тавантолгой түлш ХХК-ийн хувьд байгуулагдаад удаагүй ч хүн бүрийн өмнө тулгамдаад байсан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 45 хувиар бууруулсныг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр бататгаад байгаа юм.

Мөн шууд болон шууд бусаар 4000 гаруй ажлын байрыг бий болгож, улсын төсөвт дорвитой хэмжээний татварыг төлсөн амжилтаар ийнхүү ТОП-уудын эгнээнд орж ирлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button