Нийгмийн

БНСУ-д эмчлүүлж буй Б.Мөнхтуяа: Тусгай үүргийн онгоцоор намайг аваад яваач

Гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж буй Б.Мөнхтуяа өдгөө БНСУ-д эмчлүүлж байгаа билээ. УОК-ын Шуурхай штабаас зургадугаар сард найман чиглэлд тусгай үүргийн онгоц нисгэн, монгол иргэдээ авч ирэхээр төлөвлөсөн талаар мэдэгдсэн. Зургаадугаар сарын 18-нд БНСУ-аас авч ирэх иргэдийн дунд Б.Мөнхтуяа багтан, Монголдоо ирэх хүсэлтэйгээ илэрхийлжээ. Хорт хавдартай бүсгүй хүний нутагт  олон сар байх амаргүй, өртөг өндөртэй байгаа нь мэдээж.

Энэ талаараа тэрбээр “Тэр зүгт Монгол минь байгаа. Тэнд эх орон минь, энхрий бяцхан охин минь, элбэрэлт сайхан ээж минь байгаа. Өглөө бүр, өдөр болгон, шөнө бүхэн нүдээ аниад төсөөлдөг. Эдгэрээд инээгээд зогсч байна гэж, охиноо хөтлөөд алхаж байна гэж, олон сайхан мөрөөдөл минь биелж бусдад урам өгч байна гэж кино кадр шиг нүүрэндээ мишээл тодруулан мөрөөдөн хэвтдэг.
Цооролтын шархтай учир 4 сар хоёр хажуугаараа хэвтэж байна. Босохдоо эрэгтэй дүүгээрээ өргүүлээд тэргэнцэр дээр суудаг. Гэхдээ энэ бүгд удаахгүй ард үлдэж, сайхан цаг ирэх нь гарцаагүй.

Одоо би хэдэн сарын эмчилгээгээ аваад Монгол руугаа буцаж болохоор болсон. Хорт хавдар гэх энэ зүйл сэтгэл санаа, хоол хүнс, асаргаа тойлгоо, эмчилгээ гээд олон зүйл хавсарч байж үр дүнгээ өгдөг.
Би Монголдоо очиж хайртай бяцхан охиноо энгэртээ тэвэрч сэтгэлээ баясган, ээжийнхээ гарын уламжлалт хоол цайгаар тэнхэрч, хөдөө нутгынхаа цэвэр агаар үзэсгэлэнт байгальд сэтгэл тэнэгэр байж тэнхэрмээр байна.
Хэдийгээр хөл маань өдөр шөнөгүй шархирч, шөрмөс нь таталж, хааяа орь дуу тавин өвддөг ч хөл дээрээ босно гэсэн хүсэл надад тамир тэнхээ өгдөг.

Надад хүсэлт байна:
Би өрөгдөл, хүсэлтээ УОК-т болон Солонгос улс дахь элчин сайдын яаманд мэйлээр болон бичгээр ээжээрээ ( Монголд), дүүгээрээ ( Солонгост ) хүргүүлсэн.
6 сарын 18 ны тусгай үүргийн онгоцоор намйг аваад яваач.
1. Би хүнд өвчтэй буюу 3 дахь удаагаа үсэрхийлсэн хорт хавдартай тэмцэж буй залуу ээж.
2. Би группд буюу 100% хүний асаргаанд байна. Дээр нь ахар сүүл маань гүнзгий цооролттой удаан хугацаа өнгөрлөө.
Ингэхээр 5 шаардлагын 2-ыг нь хангаж байна.

Намайг асран хамгаалагч болох хүний маань тусгай үүргийн онгоцоор аваач Улсын онцгой комисс.


Асран хамгаалагчтайгаа 21 хоногын тусгаарлалтыг онц даваад гарна аа.

Цар тахлаас болж хил гааль маань ингэж удаан хаагдана гэж бодох ч сөхөлгүй ирсэн. Биеэ жаахан тэнхэрхээр охиноо авчруулна даа гэж л бодож байсан. Азаар охин минь өмсч байсан оймсыг цүнхэлж амжжээ.
Одоо би дэрэн доороо оймсыг нь хийж үнэрлээд л. Ээжийнхээ асаргааг бодож үгүйлээд л. Удахгүй ирэх онгоцоор нутаг буцна даа гэж хүлээсээр байна.

Та нар минь УОК болон эрх мэдэлтэй хүмүүсийг хартал нь шейрлэж туслаарай.Баярлалаа” гэжээ.

“Eguur.mn” сайт “Эгэл бус амьдрал” буландаа Б.Мөнхтуяаг онцлон, “Гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж буй ЭЭЖ” нэртэй нийтлэл бичсэн маань олон хүнд хүрч, түүнд туслах хандивын аяныг улам хүчтэй давалгаалуулсан билээ.

https://www.facebook.com/photo.php?fbid=10222721327001073&set=a.10200200374551337&type=3&theater

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүн
хүн
5 сар 29, 2020 21:56

Казах нутагтаа байгаа казахуудыг үй олноор нь Монголд авчрах гэж тэнэгтэж байхаар хүнд нөхцөлд байгаа Монголчуудаа авчраач Энхтүвшин сайд аа

zochin
zochin
5 сар 29, 2020 22:14

Huurhii busguig nutagt in hurdan iruuleiseidee tur zasag min ene busguid tuslaj demjeerei dee

зочин
зочин
5 сар 29, 2020 22:32

Хөөрхий энэ бүсгүйд тус болоод эх орон, эх үр хоёрт нь хүргээд өгөөч төр засаг минь ээ

zochin
zochin
5 сар 29, 2020 22:38

Ene busguig odoo nisex ongotsoor avchiraarai UOK-xoon Yaax argagui avchirax xumuusiin neg shuu dee Amjilt

бие даагч
бие даагч
5 сар 30, 2020 08:42

Миний дүү ирнээ эх орондоо бузарын муу хорт хавдрыг бут нэргээд өгөөрэй

Зочин
Зочин
5 сар 30, 2020 09:02

Яагаад одоо болтол авчраагүйн бэ. Хамгийн түрүүнд ирэх ёстой хүний нэг бус уу

Irgen
Irgen
5 сар 30, 2020 09:18

Minii duu ekh orondoo eejdee enhrii byatshan urdee irj edgerernee itgel zutgel setgel ireeduig gereltuulneirgen

Иргэн
Иргэн
5 сар 30, 2020 09:20

Тусгай үүргийн онгоц 6сарын 18 нд Солонгосоос иргэдээ авна гэж байх шиг байсан шдээ 250-270 хүн энэнд нь багтаагаад аваасай даа

Зочин
Зочин
5 сар 30, 2020 12:32
Reply to  Иргэн

iim xund ovchtei xunee avaachee.

зочин
зочин
5 сар 31, 2020 13:17
Reply to  Зочин

энэ охиныг заав�##� авчраарай.

Зочин
Зочин
5 сар 30, 2020 17:49

Emchluulj og geel mongo guigaad boon yum bolood bsan odoo aw2 geel yah gd bgaa huuhen be ene odoo

Бага Хуцаарай
Бага Хуцаарай
6 сар 2, 2020 16:36
Reply to  Зочин

Чам шиг эргүү хар энергитэй авгай битгий хуцоо

Нинж
Нинж
5 сар 31, 2020 01:04
Reply to  Зочин

Тэнэгтээч! Тус болохгүй бол ус бүү бол!

5 шаардлага худлаа
5 шаардлага худлаа
5 сар 30, 2020 18:48

5 шаардлага бол худлаа. Хумууст 5 шаардлага,бур шинжилгээ хийлгэсэн бичигтэй бол суулган гэсэн амьдр�##�гуй юм ярьж мохоож байгаад дарга нар, баячууд, тэдний торол садан гээд жинхэн 1,2 сард зугатаж явсан хумуусийг зоосон

Хонгор
Хонгор
5 сар 30, 2020 19:56

Эвийдээ мундаг эмэгтэйг эх орондоо авчраарай дүү мөдхөн эдгэнээ

Цэкү
Цэкү
5 сар 30, 2020 20:04

Оргилд нярав хийдэг байсан бүсгүй байна хамт ажиллаж байсан юм байна эх орондоо ирээд хурдан эдгээрэй

Zochin
Zochin
5 сар 30, 2020 21:49

Ene busguid tus bolood awchrah bailgui de

Зочин
Зочин
5 сар 31, 2020 08:37

ugui odoo tegeed yamar humuus n ireed bgaam be.iim humuusee l avch irj bn geed bhaar n itgeed l tiim bh gej bodood bgaashdee.getel humuusiin heleed bgaa dandaa tomchuudyn ur huuhed ah duu hamaatan naiz nohduud irj bgaa geed bsan unen um bn

Зочин
Зочин
6 сар 1, 2020 19:30

Эх орондоо ирэх хүсэлтийг нь биёлүүлнэ гэж найдаж бна Энхтүвшин даргаа нэн түрүүн анхаар�##�даа аваачээ маш олон иргэд танаас гуйж бна

Jdnsi
Jdnsi
6 сар 2, 2020 18:15

AMIDDAA BIE BIENEE XAIRLAYA. ENE BUSGUID TUSLAYA. EX OROND N AVCHIRAY. CHI CHADNAA DUU MIN. JOXON TESEREI

Хулд
Хулд
6 сар 3, 2020 20:46

Солонгост бгаа элэг нэгтэнгүүд туслаач наад хүндээ. Тэгээд ч эрх биш УОК авах хэрэгтэй ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button