Нийгэм мэдээ

Г.Аюурзанын "Шүгдэн" романыг Япон хэлээр хэвлэнэ

Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч Г.Аюурзанын "Шүгдэн" романыг Япон хэлээр хэвлэхээр болжээ.

Энэ талаар түүний гэргий Л.Өлзийтөгс "Аюурын “Шүгдэн” алс Токиод ахин мэндэллээ.  Япон хэлээр хэвлэж буй анхны монгол роман шүү дээ. Орчуулагч нь Абиру Мих. Тэр бол монгол хэлийг гарамгай сайхан эзэмшсэн утга зохиол судлаач, багш хүн. Монголын уран зохиолыг Японд сурталчлахад асар их хүчин чармайлт гаргаж, сүүлийн жилүүдэд бол бараг ганцаараа шахам шантралгүй зүтгэж буй бүсгүй дээ. “Шүгдэн”-г орчуулах амаргүй ээ. Асар хариуцлагатай, “деталь”-чилсан хараатай, нягт нямбай зантай, ажилдаа дэндүү үнэнч орчуулагчаасаа Аюур бид хоёр ч багагүй зүйл сурлаа. “Өвөрмөц ажлуудтай” хэмээн нэрд гарч яваа зураач Saeki Hiroe-гийн бүтээлээр номын алдартай дизайнер Sano Yuya уг хавтсыг урлажээ. “Азийн утга зохиолын сан” хэмээх гоё цувралын ес дэх боть болж буй монгол романы маань редактораар Araki Shun ажилласан байна.

Сонирхуулахад, Бүүкерийн шагналт, Энэтхэгийн зохиолч Arundhati Roy-гийн роман уг цувралын зургаа дахь боть аж. Эндээс харахад л уг цуврал мэргэжлийн өндөр шалгуур дор бүтэж бүрэлдэж буй нь тодорхой. Орчуулагч, редактор, зураач, дизайнер бүгдэд нь чин сэтгэлийн талархал илэрхийлж, томоос том баяр хүргэе. Мөн, Михогийн маань хань төдийгүй хамтран зүтгэгч, зөвлөгч, дэмжигч, орчуулагч Оцука-даа маш их баярлалаа" хэмээсэн байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэвлэхээр болсон биш, хэвлэгдээд гарчихсан байна лээ шүү! Хэвлэгдсэн номынх нь зураг энд тэнд гараад байна

Холбоотой мэдээ

Back to top button