Нийгмийн

Д.Нямхүү: Шинээр хоёр тохиолдол нэмэгдэж, нийт халдварын тоо 193 боллоо

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын тухай ээлжит мэдээ мэдээллийг хийж байна. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

"Хүн ихээр цуглардаг газарт амны хаалт зүүж байхыг ДЭМБ-аас сануулж байна. Мөн зөвхөн амны хаалт зүүгээд зогсохгүй, зайнаас харилцах, гарын ариун цэврийг сайтар сахихыг сануулсан байна. Мөн Их Британийн эрүүл мэндийн нийт ажилтнууд мэс заслын амны хаалтыг бүгд зүүх шийдвэрийг гаргасан байна.” гэсэн юм.

Ийнхүү мэдээллийг үргэлжлүүлэн Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Л. Зэндмаа:

"Нийслэлд Эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Халдвараас урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдээ мэдээллээр хангах постер, ярилцлага, тодруулга, мэдээллийг дамжуулан хүргэж байна. Гэрийн хяналтад 4229 хүний хяналтанд авснаас 3619 иргэнийг хяналтаас гаргаж, өнөөдрийн байдлаар 610 иргэнийг 120 өрхийн эрүүл мэндийн төвүүдээр хяналтандаа аваад явж байна. Тусгай чиг үүргийн онгоцоор ирж байгаа хүнд болон хүндэвтэр 67 иргэдийг холбогдох эрүүл мэндийн байгууллагад хүргэн ажиллаж байна. Нийт гурван сарын хугацаанд хийсэн тандалтаар 3,5 сая авто машины урсгал хөдөлгөөнийг бүртгэж мэдээллийн санг үүсгэсэн. Нэг үгээр Нийслэлд аль аймгаас хамгийн их машин, зорчигчид ирж, хаашаа зорчдог, иргэдийн нас хүйсийн байдлыг судаллаа. ” гэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

"Өчигдөр ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 255 хүн шинжилгээ хийхэд 253 хүнд илрээгүй. Харин 2 хүнд шинээр илэрлээ. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 2 оюутанд 10 хоногийн дараа хийсэн давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Мөн Алтан-Булагийн боомтоор орж ирсэн 30 ачаа тээврийн жолоочид коронавирусийн шинжилгээг хийхэд илрээгүй. Өнөөдөр 22 настай нэг оюутан 23 хоногийн дараа эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ. Нийт 193 тохиолдол бүртгэдсэний 71 хүн эдгэрлээ. Одоо ХӨСҮТ-д халдвартай 108 хүн хөнгөн, 14 хүндэвтэр байдалтай байна.  Халдвар авсан гурван жирэмсэн эмэгтэй байна.” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button