НИЙГЭМУРЛАГ

Б.Чинбат: Мэс заслын дараа ханийнхаа тухай бодоход өөрийн эрхгүй нулимс урссан

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат БНСУ-д эмчлүүлээд эх орондоо ирсэн билээ. Түүний эхнэр “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай донор болж, ханийнхаа амийг аварсан юм. Урлаг соёлынхон, монгол түмэн хоёр хайртай дуучныхаа, урлагийн гэр бүлийн төлөө “Хос зүрхийг хамгаалъя” сайн үйлсийн аяныг өрнүүлж, эрвийх дэрвийхээрээ тусласан. Тэд цахим хуудсаараа лайв хийн, монгол түмэндээ талархсанаа илэрхийллээ. Эл лайвыг буулгаснаа сонирхуулъя.

Б.Чинбат (Б.Ч):- Хүүхэд байхдаа би элэгний өвчин туссан. Цэцэрлэгт байхдаа шарлаад, эмнэлэгт эмчлүүлсэн. Тухайн үед нийгэм ямар байлаа.  Нэг удаагийн тариур байгаагүй. Нэг зүүгээр бүх хүнийг тарьдаг байсан. Тэгээд л би элэгний вирус авчихсан юм. Үүнтэйгээ маш олон жил тэмцэж байлаа. Эмч тайлбарлахдаа “Вирус өөр хүнд халдахгүй, олон янз бий” гэсэн.

“Давтагдашгүй” тоглолтон дээр миний бие үнэхээр муу байсан. Арайхийж дуусгасан. Нэлээд хүндэрсэн үе нь байсан л даа. 2011 онд юм байна. Түүнээс хойш тэвчиж, шүдээ зууж явсаар өдий хүрээд байсан юм. Урлагийн хүн болохоор уран бүтээлдээ сэтгэл зориулж, эрч хүч авч байлаа. Гадаад, дотоодод хийх тоглолтуудын ард яаж гарна даа л гэж боддог байв. Элэг энергийн эрхтэн. Миний эрч хүчийг маш их булаадаг байлаа. Ийм маягаар олон жил явсан. Анх элэгний, хатууралтай, вирустэйгээ 2010 онд мэдсэн. Охины минь заяа намайг түшсэн. Түүнээс хойш янз бүрийн газар үзүүлсэн. Аялан тоглолт хийгээд их ядарна. Чикагогийн эмнэлэгт үзүүлэхэд “Элэг чинь маш их хатууралтай байна. Удахгүй үхнэ” гэсэн. Тухайн үед өгсөн нэг эмийг уухаар толгой их өвдөнө, дотор муухайрна.

“Хязгааргүйн цаана” тоглолтыг гурван өдөр тоглосон. Би юу ч ойлгоогүй, хөгжмүүдээ л сайн тоглох ёстой гэж бодсон, хичээсэн. Ямар ч байсан дуусгасан. Тоглолтоосоо маш их энерги, хүч авсан. Дараа нь “Никитон”-ы 25 жилийн ойн тоглолт, аялан тоглолтуудыг давж гараад тэгээд л ёстой нам унасан. “Никитон”-ы реалити шоуг дуусгаж чадаагүй, дундаас нь орхисон шүү дээ. За, тэгээд л ёстой нам унасан үе л дээ. Олон жил эмчлүүлсэн Сансармаа эмч маань надад мэс засалд орохыг зөвлөв. Тэгээд Ж.Чинбүрэн эмчид үзүүлэхээр очлоо. Бас болоогүй ээ АНУ-ын нэг шоун дээр хамтарч байсныгаа дуусгах гээд онгоцны тасалбар авчихаад. Тэгсэн чинь Ж.Чинбүрэн эмч аймар уурласан. “Чи чинь ямар сонин хүн бэ. Бие чинь ийм хүнд байхад юун шоу. Өөртөө яасан хайргүй хүн бэ” гэсэн. Тэгэхэд би өөрөөсөө аймар ичсэн. Ж.Чинбүрэн эмчийн үг намайг сэрээсэн. Онгоцны тасалбараа “үхүүлээд”, АНУ-ын шоуны ажлаа зохицуулсан.

Ц.Сарнай (Ц.С) :- Хань минь их гүрийсэн л дээ. “Хязгааргүйн цаана” тоглолт 2018 онд болсон. Гүрийгээд жил тойрон явчихсан байгаа байхгүй юу. Элэг хүнийг ядраагаад, туйлдуулаад байдаг юм билээ. АНУ-д очвол сайхан сэргэчих юм болов уу гэж бодож байлаа. Сансармаа эмч хоёр, гурван жилийн өмнөөс “Элэг солиулах хэрэгтэй” гэж хэлж байсан. Надад аймар санагдсан, арай тийм дээрээ тулахгүй байлгүй дээ гэж бодсон. За, биеэ бэлдээрэй, донор олоорой гэж захина. Ж.Чинбүрэн эмчид үзүүлэхээр очсондоо их баярладаг.

Б.Ч:- Тухайн үед “Никитон”-ны найзууд маань надад үнэхээр их туслаж, хань болсон. Энэ зөвхөн миний л асуудал учраас бусдаас хандив авалгүй, өөрөө давах сонирхолтой байлаа. Тэгэхэд Батчулуун “Үгүй ээ, хандивын тоглолт хийе” гэхэд нь би дургүйцсэн. Мэдээж бид баян хүмүүс биш. УИХ-ын гишүүн Б.Наранхүүд хандахад үнэхээр чин сэтгэлээсээ тусласан. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзуулсан. Тэр хүн миний фэн байж таарсан. “Чамд туслах миний үүрэг” гэж хэлэхэд нь миний нулимс туссан. Наранхүү ах надад 300-гаад сая төгрөг өгсөн. Тэгээд БНСУ-ыг зорилоо. Бие нэлээд муудсан.

Ц.С:- Өмнө нь бид хоёр гадаадад эмчлүүлсэн туршлагагүй. Тэгж эмчлүүлнэ, төлбөр нь тэд, мэс заслын дараа тэд хононо гэсэн ерөнхий тооцоололтой. Тэгээд иймэрхүү зардал гарна гээд төсөөлөв. Гэтэл яг санасан, тооцоолсноор болдоггүй юм билээ. Хань минь мэс засалд орох боломжгүй, заавал эмчлүүлэх шаардлагатай гэсэн. Өртөг өндөртэй газар сарын эмчилгээ хийлгэхэд хэчнээн төгрөгний зардал гарсан нь тодорхой.

Уг нь эндээс явахдаа Чинбаагийн маань эгч донор болохоор тогтон, бүх шинжилгээгээ өгөөд очсон юм. Гэтэл нэг өдөр эмч “Донор чинь болохгүй нь ээ. Элэг нь жижигдэж байна. Залуу хүний элэг байх тусмаа зүгээр. Эгч нь донор болох боломжгүй боллоо” гэсэн. За, тэгээд донорын асуудал гарч ирсэн. Яагаад ч юм бэ, надад нэг тийм совин төрөөд байсан юм, Монголоос явахаас өмнө. Донорын тухай судалж байгаад эхнэр нь донор нь болж болдгийг мэдсэн. Тэгээд эндээс очихоосоо өмнө өөрийгөө бэлдсэн юм. БНСУ руу явахынхаа өглөө шинжилгээ өгөв, бүх хариу нь сайн гарсан. Түүнийгээ аваад явсан. Бид хоёрын цусны бүлэг адилхан. Сүндэрээ маань “Бүр болохгүй бол найз нь донор болно. Чинбаагийнхтай миний цусны бүлэг адилхан” гэсэн.

Тэгээд эмч нартаа “Би ханийнхаа донор нь болъё” гэв. Энэ хооронд Чинбаагийн бие улам муудаад, цаг хугацаатай уралдсан юм л даа. Бүтэн гурван өдөр, шөнө бүх шинжилгээг надаас авахад нь таарсан. Хамгийн сүүлийн шинжилгээг дахиад авахаар болсон. Жирийн байх хэмжээнээс хэт сайн гарсан гэнэ л дээ. Тэгэх тусмаа сайн байдаг юм байна. За, тэгээд Чинбаагаа, өөрийгөө бэлдэв. Чинбаагийн бие сайжирч, мэс засал хийлгэх боломжтой болсон. Чингис хааны мэндэлсэн өдөр хоёулаа мэс засалд орсон юм. Яг өмнөх өдөр нь Ж.Чинбүрэн эмч бид хоёрыг зорин, Монголоос ирэхэд үнэхээр баярласан.

Б.Ч:- Хань минь надад элгээ өгөхөөр болсныг сонсоход үнэхээр хэцүү. Яагаад гэвэл өөрөөсөө илүү ханиа хайрласан юм л даа. Бүх юмаа дотроо түгжээд, энэ талаар ярилцаж чадахгүй байсан юм. Асар их эрсдэл гаргаж байгаа шүү дээ. Бид хоёр гурван жаахан хүүхэдтэй. Мэс засалд орохын өглөө хүртэл эвгүй байлаа. Мэс засалд орон ортлоо хоорондоо юу ч ярьж чадаагүй. Хоёулаа бие биенийхээ гараас бариад суув. Ээж “Сарнай өрөөнөөсөө гарахдаа нүүрээ хөнжлөөр таглаад явна. Айчихаж” гэж бодсон юм билээ.

Ц.С:- Кинон дээр гардаг шиг аймар санагдаад, гэрэл харахгүйн тулд тэгсэн юм л даа.

Б.Ч:- Мэс засал эхлэхээр болж, бид хоёрыг аваад явав. Үр хүүхдүүд, хөгжим, хань минь намайг их хурцалсан. Тэгээд мэс засалд оров. Ж.Чинбүрэн эмч мэс засалд хамт ороход аавтайгаа байгаа юм шиг түшигтэй, гоё санагдсан. Гурван охиныхоо оймсыг эндээс аваад очсон юм. Би мэдээж мэс засалд аваад орж болохгүй. Ж.Чинбүрэн эмч мэс засалд орохдоо хүүхдүүдийнх нь буян заяа түшиг гээд халаасандаа хийсэн юм билээ. 14 цаг үргэлжилсэн мэс заслын дараа их тайван байх хэрэгтэй юм билээ. Надад зовиуртай, их хэцүү байсан. Ханьд минь ч бас яг тийм байсан байж таарна. Мэс заслын дараа ханийнхаа тухай бодоход өөрийн эрхгүй нулимс асгарчихсан. Тийм үеийг бид хамтдаа туулсан. Бид хоёр БНСУ-д зургаан сар эмчлүүлсэн. Ерөөсөө би л хичээж, хөл дээрээ босох ёстой. Хань минь, гэр бүлийнхэн, найз нөхөд, урлагийнхан, ард түмэн минь ингэж хайрлаж байхад би хичээх хэрэгтэй гэж бодсон.

Бие засах асуудал маш хүнд. Мэс заслын дараа унгах, баах их хүндрэлтэй байдаг юм билээ. Бааж, шээж чадахгүй байх өдрүүдэд өөрийгөө зоригжуулж, хурцлах хэрэгтэй юм билээ. Мэс засалд орсноосоо хойш анх унгаад аймар баярласан. Хүндрэх хамгийн хэцүү. Эхний удаа хүндрээд үнэхээр их баярласан. Сонин юм билээ.

Ц.С:- Хүн яг ийм юм туулаад ирэхээр энгийн, жижигхэн зүйлд амьдралын утга учир оршдгийг улам мэдэрдэг юм билээ.

Б.Ч:- Яг минийхтэй адилхан процесс Сарнай дээр явагдсан. Тэр зүйлүүд ч бас тулгарсан.

Ц.С:- Тэгсэн. Миний ходоод, гэдэс их хямарсан. Элэгний ихэнх хувийг нь авчихаар байрлал нь солигдчихдог юм уу даа.

Б.Ч:- БНСУ-ын эмч нар ханиар минь их бахархсан, би ч бас. Сарнай мэс засалд орсныхоо маргааш шууд хөл дээрээ боссон. Ёстой хатуужилтай, гүргэр шүү дээ, базарваань.

Ц.С:- Гурван удаа өөрөөрөө төрсөн болохоор өвдөлт юухан байх вэ гэж бодсон. Мэс засалд ороод сэрэхэд их өвддөг юм билээ. Би хүчтэй байж л ханиа эдгээнэ. Чинбаа сэрээд л намайг асуусан байж таарна. Тиймээс гудайж, нугарах эрх надад байгаагүй.

Б.Ч:- Бид хоёр мэс засалд орсноосоо хойш зургаан хоногийн дараа уулзсан. Үнэхээр аз жаргалтай, сайхан байсан шүү.

https://www.facebook.com/ChinbatPiano/videos/709294976496363/?v=709294976496363

За тэгж байтал коронавирусийн халдвар БНСУ-д тархав. Коронавирустай маш сайн тэмцсээн. Эмчилгээний явцад хань минь уйлаад, юм нуугаад байгаа юм шиг санагдав. Ханиа би сайн мэднэ шүү дээ. Тэгээд нэг удаа фэйсбүүк ороод надад туслах хандив өрнөж буйг мэдэв. Тэр хүртэл миний мэс заслын зардал болчихсон гэж бодож байсан юм л даа. Санхүүгийн асуудалтай тулгарсан, мөнгө дутсаныг тэгэхэд л мэдсэн. Эхэндээ би дургүйцсэн.

Ц.С:- Бид хоёр эмнэлгээс гарахдаа төлбөрөө 100 хувь төлөх ёстой. Гэтэл хаана нь ч хүрэхээргүй байсан юм. Чинбаагийн сэтгэл санааг үймүүлчих байх гэж бодоод хэлээгүй, тас нуусан. Сандраад Баачка ахтай, “Хурд”-ын Отгонбаяр ахтай холбогдсон.

Б.Ч:- Надад мэдэгдэхгүйн тулд маш их хичээсэн юм билээ.

Ц.С:- Нууцаар бүх таньдаг хүмүүс рүүгээ тусламж хүссэн. Өрөөнөөсөө гарч байгаад, эсвэл шөнө. Тэгэхгүй бол Чинбаа мэдчихнэ шүү дээ. Овоо мөнгө цуглаад л байлаа. Тэгсэн ч эмчилгээний мөнгө бүрдэхэд их дутуу. Тэгээд би ятгачин Мөнх-Эрдэнэ, түүний хань Ганпүрэв ах хоёртой холбогдсон. Ганпүрэв ах Чинбаад туслах аяныг шууд эхлүүлснийг урлагийнхан, монгол түмэн маань дэмжсэнд үнэхээр их баярласан. Монгол түмэн Чинбаагаа их хайрладгийг мэдрэх үнэхээр сайхан байсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-06-11 20:07

Зөв хүмүүст зөөлөн зөөлөн замбуулин шүү. Өвчнөө ялж хоёр биедээ ууссан давтагдашгүй золоор учирсан амрагууд юм. Баяр хүргэё та хоёртоо.

Odoo
Odoo
2020-06-11 20:18

Гайх�##�тай. Үнэхээр заяаны сайхан хосууд юмаа. Эрүүл энх аз жарг�##� сайхан бүхнийг хүсье

namuun
namuun
2020-06-11 20:27

Unshaad l uilchihlaa uneheer l az jargal jijighen zuil, eleg buten amidral yum bilee ????

Зочин
Зочин
2020-06-11 22:04

Биеэ бодоорой доо!!!!

Зочин
Зочин
2020-06-12 00:18

Эдгээд сайхан байгаад нь баярлаж байна. Ингээд уншихаар олны танил бус жирийн хүмүүс хөөрхий яадаг бол гэж өөрийн эрхгүй бодогдож байна.

Battulga.Khaltmaa
Battulga.Khaltmaa
2020-06-12 04:01

Никитон хамтлагын дараа дараагын ТЕРМИНАЛЫГ сэтгэл догдлон хүлээж байна

Shudraga yos
Shudraga yos
2020-06-12 06:43

Am' am'draliin hund muchiig tulsan humuus uneheer shineer tursun yum shig uhaantai, hersuu, yumnii une tseniig mederdeg bh. Ta nartaa az jargal eruul enkhiig husie!

Odod
Odod
2020-06-12 08:00

burhan iveejdee .gamaa sain bariaarai Chimbaa ta hoer mundag shuu

ШИНЭ ХҮЧИН
ШИНЭ ХҮЧИН
2020-06-12 08:51

ХОЁР ДҮҮ МИНЬ ЭДГЭЭД ЭНХ САРУУЛ ЭНХ ОРОНДОО ИРЭХ ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ ТА НАРТАА АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ ХҮН НАМЫН АХ ЭГЧ НАР НЬ

Зочин
Зочин
2020-06-12 09:56

Наад нам мамаа л больчихооч ээ. Хэнд хэрэгтэй юм ер нь. Хүн хүнээрээ л байх нь сайхан.

Зочин
Зочин
2020-06-12 10:16
Reply to  Зочин

Мундаг хослол аз жарг�##� хүсье.

Зочин
Зочин
2020-06-12 09:40

Ярилцлагыг нь уншаад өөрийн эрхгүй уйллаа. Үнэхээр сайхан хосууд юмаа. Сайхан ханий буянаар босож ирж. Найз Сүндэрээ нь ямар мундаг юм бэ найздаа элгээ өгнө гэж байдаг. Бахархмаар нөхөрлөл юмаа

Зочин
Зочин
2020-06-12 11:49

Сайхан 2 хосдоо эрүүл энхийг хүсье та бүхэнд монголын ард түмэн хайртай шүү

Тунгалаг
Тунгалаг
2020-06-12 13:14

Уйллаа, Уярлаа. Бахархлаа, баярл�##�аа. Амьдр�##� ямар агуу юм бэ. Амьдрахын утга учир энэ шүү дээ. Чимбаа Сарнай та хоёр шүү.

Зочин
Зочин
2020-06-12 13:25

Yritslaga unshaad. Dund ni uilalaa hairt bvhnihee toloo zorigt tewcheert bsn 2to.bayr hvrgie

Сайхнаа
Сайхнаа
2020-06-13 09:09

Сайхан гэр бүл сайхан ззлууст эрүүл энх аз жарг�##� хүсье

Zochin
Zochin
2020-06-16 16:04

Mongoliin ard tumen Chinbaagiin aviayasaar ni ,Sarnaigiin uhaanaar ni tesver tevcheereer ni baharhaj bna. Ta hoertoo az jargal eruul enkh,tsaashdiin olon saihan uran buteeleeree Mongoliin ard tumenee bayarluulj omogshuulj yavaarai.

eej
eej
2020-06-24 19:52

hun sain hanitai uchirval nasan turshdaa jargadag gesen.Chinbaa ,Sarnai ur huhedteigee urt udaan naslaarai.Ogt tanihgui ch neg l dotno.Sunderee huurhun , sain duuchin, saihan setgeltei yum.Huud mini iim sain ohiduud uchrah boltugai.

Haramsal
Haramsal
2020-07-24 19:00

Сайхан гэр бүлд аз жарг�##� хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button