Монгол Улс “Covid-19”-ийн нийт тохиолдлынхоо 65 хувийг нь эдгээж чаджээ
Өнөөдөр буюу зургадугаар сарын 19-ний ЭМЯ мэдээлэл дөнгөж сая дууслаа. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Монгол Улс дахь коронавирусийн тохиолдол гурваар нэмэгдсэн талаар мэдээлсэн юм.
Тэд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч нар бөгөөд өнөө өглөөнөөс эхлэн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа аж.
Харин сайн мэдээ гэвэл өнөөдөр тусгаарлагдан эмчлүүлж байсан таван оюутан эдгэж, ХӨСҮТ-өөс гарч байгаа юм байна. Тэднийг оюутан хүний сахилга батыг үзүүлж, эмч эмнэлгийн ажилтнуудын шаардлагыг нэн сайн биелүүлсэн хэмээн албаны хүмүүс онцолж байлаа.
Ингээд манай улсад коронавирусийн нийт 204 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс талаас илүү нь буюу 132 хүн эдгэрчээ. Харин 72 хүн яг одоо эмчлүүлж буй. Тэдний 67 нь хөнгөн бол тав нь хүндэвтэр биеийн байдалтай байгаа ажээ.
Х.ЭРХЭС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.