НИЙГЭМ

Тусгаарлах байр, гэрийн ажиглалтад байгаа хүмүүс сонгууль өгөхгүй

Маргааш /2020.06.24/ УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт болно. Харин цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж гаднын орноос тусгай үүргийн онгоцоор ирсэн болон коронавирусийн сэжигтэй тохиолдолд тооцогдсон иргэд тусгаарлалт, ажиглалтын дор бий. Тэд тусгаарлалтын байрнаасаа гарч, сонгуулийн санал хураалтад оролцох боломжтой юу гэсэн асуулт бий болоод буй.

Тэгвэл энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ш.Энхбаатар хэвлэлд өгсөн тодруулгадаа:

“Энэ удаагийн сонгуульд тусгаарлах болон ажиглах байранд байгаа хүмүүс оролцох боломжгүй. Мөн тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлж буй ажилтнууд болон гэрийн тусгаарлалт дор байгаа иргэд ч үүнд хамаарна” гэсэн байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button