УЛС ТӨР
18-25 болон 26-40 насныхны сонгуулийн ирц 1 хувийн зөрүүтэй байна
Дөнгөж сая СЕХ-ноос УИХ-ын сонгуулийн ирцийн мэдээллийг 17.00 цагийн байдлаар шинэчлэн хүргэлээ. Үүнийг насны ангиллаар авч үзвэл:
- 18-25 насны 347,942 сонгогчоос 149,782 нь санал өгсөн буюу 43 хувь
- 26-40 насны 760,204 сонгогчоос 341,710 нь санал өгсөн буюу 44 хувь
- 41-55 насны 517,323 сонгогчоос 309,004 нь санал өгсөн буюу 59 хувь
- 56-аас дээш насны 375,155 сонгогчоос 253,642 нь санал өгсөн буюу 67 хувийн тус тус үзүүлэлттэй байна.
Дүгнэлт хийвэл 56-аас дээш насны иргэд сонгуулийн идэвх хамгийн өндөртэй байгаа бол 18-25 болон 26-40 насны сонгогчдын ирц нэг хувийн зөрүүтэй байна.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.