"Даншиг наадам-Хүрээ цам 2020” наадмыг энэ сарын 29-нд зохион байгуулна

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд "Даншиг наадам-Хүрээ цам 2020” шашин, соёлын наадмын талаар мэдээлэл хийлээ.
Зургаадугаар сарын 29-ний өдөр Батцагаан дуганы өмнөх талбайд хүрээ цамыг уламжлалын дагуу явуулна. Гэхдээ өнөө жил олон нийт Гандантэгчэнлин хийдэд цуглах боломжгүй. Нарийн дэг журамтайгаар ариутгал, хамгаалалт, халдваргүйжүүлэлттэйгээр зохион байгуулах юм байна.
Гандантэгчэнлин хийдийн Боловсрол, соёлын ажилтан, цамын менежер С.Ишцог "27-ны өглөө 07:00 цагаас хурал номын үйл ажиллагаа эхэлж, 28, 29-ний өдөр дэг жаягийн дагуу хурал ном хурна. 2015 оноос хүрээ цам даншиг наадмыг зохион байгуулж ирсэн. Зөвхөн цамын үйл ажиллагааг зохион байгуулж, телевиз, боломжит бүх хувилбараар олон нийтэд хүргэнэ. Тиймээс нийт сүсэгтэн олон телевиз болон цахимаар үзэх боломжтой” гэлээ.
Б.УЧРАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.