УЛС ТӨР

ШУУРХАЙ: Нам, эвсэл, бие даагчид СЕХ-ны удирдлагуудтай уулзаж байна

Зарим нам, эвсэл, бие даагчид Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудтай уулзаж сонгуулийн санал хураалтыг дахин явуулах шаардлага хүргүүллээ.

Энэ үеэр Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшсэн Т.Ганболд "Энэ жилийн сонгуульд нэгдсэн дугааргүй саналын хуудсаар санал авсан. Тухайн тойргийн мандатын тооноос илүү тооны нэр дэвшигчид санал өгсөн тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцдог. Нэг иргэн олон газар бүртгэгдээд, олон дахин санал өгөх боломжийг танайх бий болгосон байна. Үүнээс болж 249 мянга гаруй хүн илүү санал өгсөн байгааг тооцсон нь сонгуулийн үр дүнд нөлөөлсөн. Сонгогчдын тоо болон санал өгсөн хүмүүсийн тоо илт зөрсөн. Энэ зөрчил хар машинтай холбоогүй. Энэ бол excel програмаар хөндлөнгөөс нөлөөлсөн зүйл. Улсын хэмжээнд бүх бие даагчдын санал таслалтай гарсан байна. Иймд дахин санал хураалт явуулахыг шаардаж байна” гэв.

Үүнийг СЕХ-ноос тайлбарлахдаа "Санал тоолох төхөөрөмж ямар нэг сүлжээнд холбогдохгүйгээр дүнгээ хэвлэж гардаг. Тэр дүн манай төв серверт ирдэг. Үүнд хэн нэгний гар оролцоо байхгүйгээр хамгаалалтай сүлжээгээр файл ирдэг. Тэр нууцалсан файлыг нээхийн тулд өндөр чадалтай компьютероор 10 хоног суудаг. Боловсруулалтыг ч мөн сервер өөрөө хийдэг. Боловсруулалтыг excel програмаар экспортолж гаргасан. Ингэх үед зарим санал мянганы нарийвчлалтайгаар гарсан байна. Үүнд ямар нэг алдаа байхгүй. Саналын хуудсыг гараар тоолох боломж бий. Санал хураах явцад, сонгуулийн дүнд ноцтой зөрчил гарсан гэдгийг нотолж чадвал хуулийн дагуу дахин сонгууль явуулах боломжтой” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-06-27 13:28

Луйвардсаар байгаа даварсан сонгуулийн хорооны адгийн ..... үйлийн үрээ эдэлнээ тун удахгүй

Иргэн
Иргэн
2020-06-27 14:13

Сонгуулийн ерөнхий хороо ойлгомжгүй тайлбар хийж байгаа нь луйвар байгааг нотолж байна. Ярьж байгаагаар нь бол сонгуулийн дүн 10 хоногийн дараа гарах байсан юм биш үү.

Зочин
Зочин
2020-06-27 17:34

Excel дээр буурах дара�##�лаар эрэмблэхэд тасл�##�тай мянгатын орон хэзээ ч зуут, аравтын орны доор эрэмблэгдэхгүй. СЕХ худлаа мэдэгдэл хийж байна ...

Зочин
Зочин
2020-06-27 18:18

ЗӨРЧИЛ ГАРАХГҮЙ ЭЭ ЗОРИУД ЯДАРГАА БОЛОХ ЮМ

Холбоотой мэдээ

Back to top button