Нийгмийн

Хүн мөргөж хөнөөгөөд зугтсан жолоочийг илрүүлжээ

Өлгий сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчаас “...Хотгорын уурхай явах чиглэлийн автозамын зорчих хэсэгт тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн байдалтай, нас барсан хүн байна...” гэх дуудлага, мэдээлэл 2020 оны 06 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 01 цаг 10 минутад Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд ирсэний дагуу эрэн хайх, шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгууллаа. Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнийг ажлуулсаны үндсэн дээр, иргэдийн мэдээлэлд тулгуурлаж хэрэг үйлдэгдсэнээс хойш 8 цагийн дараа буюу өглөөний 08 цагт Улаанхус сумын харьяат, эрхэлсэн ажилгүй “А” гэгч үйлдсэн болохыг тогтоож, осол үйлдсэн мотоциклийг нуусан байсныг илрүүлэн шалгаж байна. Эрдэнэт хүний амь хамгаас үнэтэй. Хамтран ажилласан иргэддээ баярлалаа.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button