УЛС ТӨР

НИТХ-ын ээлжит бус хуралдааныг долдугаар сарын 3-нд товложээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар Гудамж нэршүүлэх тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэж авах тухай болон Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдааныг товлох тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.

Л.Түдэвийн нэрэмжит гудамжтай боллоо

Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Жамьян гүний гудамжнаас урагш Чойжин ламын сүм музейн баруун талаар П.Гэндэнгийн гудамж хүртэлх замыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, их зохиолч, сэтгүүлч Лодонгийн Түдэвийн нэрээр нэршүүлэх шийдвэрийг Тэргүүлэгчид гаргалаа.

Ташрамд дурдахад, Улаанбаатар хотод  240 гаруй гудамж байгаагаас одоогоор 160 гаруйг нь нэршүүлээд байна.

Мөн хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдааныг долдугаар сарын 3-ны өдөр буюу Баасан гарагт хуралдуулахаар товлолоо. Тус хурлаар зарим төлөөлөгчийг чөлөөлөх, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button