УЛС ТӨР

СЕХ-ноос УИХ-ын ээлжит сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр буюу зургаадугаар сарын 30-ны 11:00 цагт Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүн болон УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу Ерөнхийлөгч сонгуулийн дүнг хүлээн авснаар Анхдугаар чуулганыг нээж үг хэлэх юм. Үүний дараа СЕХ-ны дарга УИХ-ын ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай илтгэл тавина хэмээн хуульд заажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button