Нийгмийн

Эрсдэлтэй нөхцөлд амьдарч буй өрхүүдэд 195 сая төгрөгийн хүнсний багц тараажээ

Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар нь дэлхий нийтийг хамарсан COVID-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхэд зориулж ЭМЯ, УОК, ЦЕГ-т нийт “48 000 ширхэг нэг удаагийн амны хаалт”-ыг тус тус хандивлалаа. 

Түүнчлэн Нийслэлийн 6 дүүрэг, Дархан-Уул аймаг дахь салбараараа дамжуулан 32000 ширхэг амны хаалтыг зорилтот бүлгийн иргэд, хүүхдүүдэд хүргэхээр ажиллаж байна.  

Өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн дүүрэг, хороодын онцгой байдлын хэлтэс болон эрүүл мэндийн байгууллагуудад ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалт зэрэг дэмжлэг үзүүлж буй юм. Үүнээс гадна иргэдэд цар тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг хүргэх, тусламж шаардлагатай 6500 гаруй өрхөд 195 сая төгрөгийн өртөг бүхий хүнс, эрүүл ахуйн багц тараах хүмүүнлэгийн тусламжийн аяныг өрнүүлжээ.  

Түүнчлэн Гүүд Нэйборс ОУТББ нь эрсдэлтэй нөхцөлд амьдарч буй өрхүүдэд шаардлагатай тусламж, дэмжлэг хүргэх зорилгоор хандивын дансыг ажиллуулж байгаа тул иргэд та бүхнийг нэгдэхийг уриалж байгаа юм.  

Гүүд Нэйборс ОУТББ нь БНСУ-д байгуулагдан өдгөө Монголд төдийгүй дэлхийн 40 улсад боловсрол, эрүүл мэнд, ундны ус, орчны эрүүл ахуй болон орлого нэмэгдүүлэх зэрэг хөгжлийн хөтөлбөрүүдийг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэгч олон улсын тусламжийн төрийн бус байгууллага юм. ​

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button