Нийгмийн

Монгол улс саарал жагсаалтаас гарах нөхцлөө бүрдүүлжээ

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан мэдэгдэлдээ Монгол Улсыг хяналтын буюу “саарал жагсаалт”-д оруулж, тодорхой үйл ажиллагааны төлөвлөгөө хэрэгжүүлэх үүрэг даалгаварыг өгсөн.

Тэгвэл өчигдөр /2020.06.30/ тус байгууллагын сайтад Монгол Улс даалгаврыг хангалттай биелүүлсэн гэж бичжээ. ФАТФ-аас Монгол Улсыг хяналтын жагсаалтад оруулсантай холбоотой дараах үйл ажиллагааны төлөвлөгөө хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Үүнд:

  1. Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийг хянан шалгах байгууллагын тухайн салбарын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн талаарх ойлголтыг сайжруулах, хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан аргачлалаар хийж гүйцэтгэх, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүргээ зөрчсөн тохиолдолд гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээ авах;
  2. Мөнгө угаах үйлдлийг мөрдөн шалгах, яллах ажиллагааг нэмэгдүүлэх (тодорхойлсон эрсдэлтэй уялдсан байх);
  3. Хилээр мэдүүлээгүй/худал мэдүүлж нэвтрүүлсэн мөнгөн тэмдэгтийг хураан авах, битүүмжлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэх, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээ авах;
  4. Хориг арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байхаас урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллагууд уялдаа холбоотой, нягт хамтран ажиллах; санхүүгийн байгууллага, Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүргээ хэрхэн биелүүлж байгааг хянах, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээ авах

Үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч гэдэгт үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч, үл хөдлөх эд хөрөнгө, зуучлалын байгууллагуудаас гадна хуульч, нотариатч зэргийг багтааж байгаа юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button