УЛС ТӨР

“ААН-үүд өнөөдрөөс 16 боомтоор экспорт, импортоо хийнэ”

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнөөдөр /2020.07.01/ мэдээлэл хийлээ. Тус газраас зарим экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг орон нутгийн хяналтын байгууллагад шилжүүлэх тухай тогтоол долдугаар сарын 1-ээс буюу өнөөдрөөс хэрэгжиж эхлэхээр болсныг мэдэгдэв.

Тодруулбал, Экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг ААН-үүд орон нутгаасаа авч экспорт, импорт хийх боломжтой болж буй аж.

МХЕГ-ын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга  Л.Дашмягмаржав хэлэхдээ, “МХЕГ-ын даргын А164 тушаал 2019 оны арванхоёрдугаар 11 өдөр гарсан. Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд МХЕГ-аас олгогддог экспорт, импортын гэрчилгээ мэдэгдлийг аймаг, орон нутаг, боомтууд, хилийн мэргэжлийн хяналтын албуудад шилжүүлэв. Уг ажил гуравдугаар сард шилжих байсан нь коронавирусээс болж хойшлогдсон. ААН-үүд экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг аймаг орон нутгаасаа авна гэсэн үг. Экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг орон нутгийн хяналтын байгууллагад шилжүүлсэн нь ААН-үүдийн зардал мөнгө, цаг хугацааг хэмнэсэн ажил болж байна. Өнөөдрөөс эхлэн 16 боомт дээр тухайн орон нутгаасаа авсан гэрчилгээ, мэдэгдлээр ААН-үүд экспорт, импортоо хийнэ. Боомт бүхий аймгуудын мэргэжлийн хяналтын газар, хилийн мэргэжлийн хяналтын алба, нийслэлийн мэргэжлийн хяналтын экспорт, импортын хорио цээрийн хэлтсүүд энэ гэрчилгээ мэдэгдлийг олгоно.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт стратегийн холбогдолтой зарим нэр төрлийн гэрчилгээ мэдэгдэл олгогдоно. Өнгөрсөн оны 12 дугаар сараас холбоодоор дамжуулан ААН-ийн санал хүсэлтийг тусгасны үндсэн дээр ийм шийдвэр гарсан. Мөн Монгол Улсын хилээр орж багаа бүтээгдэхүүнүүд дээр МХЕГ болон холбогдох байгууллагуудаас ямар нэгэн хязгаарлалт тавиагүй. УОК-ын шийдвэрийн дагуу зөвхөн далайн гаралтай бүтээгдэхүүнийг долоо хоногийн хугацаанд хязгаарласан” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button