Нийгмийн

ХӨСҮТ: ОХУ-аас ирсэн, 21 настай оюутан 36 хоногийн дараа эдгэрчээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллийг хийж байна. 3/24-нөөс эхлэн 5447 иргэн хяналтад байсан. Үүнээс 623 иргэн гэрийн хяналт руу шилжсэн. Хяналтыг сум дүүргийн 122 эмч мэргэжилтнүүд үзэж байгааг мэдээллийн эхэнд онцлов.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа

“Нийт халдвар авагсдын тоо 126700 хүн эндсэн тухай АНУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлсэн. АНУ-ын Мелбурн хотод хэсэгчилсэн хөл хориог тогтоож байгаа аж. БНСАУ-д өнгөрсөн долоо хоногт 50 шинэ тохиолдол илэрсэн байна. Үүний 36 нь дотооддоо дэлгэрчээ. 955 хүн тусгаарлалтад байна. Тус улсын эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг бодоход нас баралт өндөр буй аж. Япон улсад коронавирусийн вакциныг туршиж байна” гэв.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа

“1-8-наас эхлэн хяналт тандалтыг хийсэн. Энэ хугацаанд 11 мянга гаруй хүнд тандалт судалгааг хийж ажилласан байна. Үүнээс халдварын батлагдсан 220 тохиолдлыг илрүүлж ажиглалтдаа авсан байна. Батлагдсан тохиолдлыг 81 хувийг ОХУ-аас эзэлнэ. 50 хувь нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн. Нийгмийн хувьд ихэнх нь оюутан залуус эзэлнэ. Дархан-Уул аймагт ачаа тээврийн жолооч нарыг шалгасан. Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдээс ирсэн даруйд тандалт судалгааг хийх шинжилгээг хийж байгаа. 10-13 дахь хоног болон гурав дахь давтан шинжилгээнүүдэд коронавирусийн халдвар илэрч байгаа. Өнөөдөр хөнгөн хэлбэрийн өвчлөлийн тусгаарлалтыг гэрт нь хийх болно” гэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү 6/30-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн шинжилгээний багийнхан 406 хүний сорьцонд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Санамсаргүйгээр 7 сорьцыг түүвэрлэн хийхэд коронавирус илрээгүй байна. Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн нэг сайн мэдээтэй. ОХУ-аас ирсэн 21 настай оюутан 36 хоногийн дараа эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-01 12:38

#МОНГОЛЧУУД бид цар тахлаас цэвэр гархын тулд маскаа сайн зүүх хэрэгтэй бас одоо үйлчилгээний газруудаа ч мөн нээх хэрэгтэй эдийн засгийн өсөлтөө бодох хэрэгтэй

Зочин
Зочин
2020-07-01 12:39

БИД МОНГОЛЧУУУУУД

Холбоотой мэдээ

Back to top button