Хамтран амьдрагчийнхаа хоёр настай хүүг хөнөөсөн Б.Хүлгэнд бүх насаар нь хорих ял оноолоо

Хамтран амьдрагчийнхаа хоёр настай хүүг хөнөөсөн Б.Хүлгэнд бүх насаар нь хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх шүүхийн шийдвэр гарчээ.
Хэргийг нэхэн сануулбал, өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр хоёр настай жаахан хүү Хэнтий аймгийн Хэрлэн суманд хойд эцэгтээ зодуулан амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Түүнийг хөнөөсөн гэх хэрэгт ээжийнх нь хамтран амьдрагч 23 настай Б.Хүлгэнийг сэжиглэн цагдан хорьж шалгасан. Талийгаач хүүгийн ээж нийт зургаан удаагийн ял шийтгэл эдэлж байсан Б.Хүлгэнийг хорих ангиас суллагдаад удаагүй байхад нь хамтран амьдрах болж. Энэ хугацаанд Б.Хүлгэн гэгч нь түүний 1 болон 2 настай хоёр хүүхдэд байнга гар хүрч байсан гэдгийг эх сурвалж хэлсэн байдаг. Бүр тодруулбал, хүүхдүүдийн хамарт болон бөгсний нүх орчимд тамхиа унтраадаг байж болзошгүй шинж тэмдгүүд илэрсэн гэдэг. Сэжигтэн нь эхлээд нэг настай хүүгийн биед гэмтэл учруулснаас эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийлгэж байсан бөгөөд энэ хооронд архидан согтуурах явцдаа ахынх нь элгийг бяцартал цохисноос үхэлд хүргэсэн гэх. Тухайн өдөр Б.Хүлгэн хөвгүүдийн ээж болон бусад найз нартайгаа ахуйн хүрээний архидалт хийж, хүүгийн ээжийн дэлгүүр явах хооронд амь насанд нь онц хэрцгийгээр хүрээд, ирэхэд нь орон дээр тавьчхаад “Унтчихлаа” гэсээр суусан гэдэг.
Түүнийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дэх зүйлийн 2 дахь хэсэгт буюу онц харгис хэрцгийгээр хүн алах гэх зүйл ангиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, таслан сэргийлээд байсан билээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цаазийн ял тохирно.
Хүн судлалыг даруй хөгжүүлах хэрэгтэй.ухаантай эрүүл энэрэнгүй хүн төрүүлэхэд олон талын судалгаа хэрэгтэй.эмэгтэй хүн хэдийд жирэмслэх,хүүхдийн төрөх жил ус ,орд,улирал, удам судрын судалгаа гээд мөнүр хөврөлийн шатан
Uzliin muuhai yargaschin be. Shorond ni tamlah heregtei. Horvood iim muuhai aluurchin bidnii fund amidrah yum daa EMEGTEICHUUD mini. Bolgoomjtoi Bai. Uhaantai amidar. Chamd bolon chinii ur huuhed, eej, aav, ah duu nart gar hurvel Sal.
Shuud tsaaziin yal onoo.huuhduudiin erh zorchij bgaa asuudald mash hund yl onoodpg bolmoor bna.
Хэрээ хурганы дайсан.Хүлгэн хүүхдийн дайсан.
Tsaaz ogoh heregtei . Iim muuhai zerleg hunii yosond bhgui aluurchin bn, Nyalh amitand gar hurch bg zerkeg aluurchin bn
д нь сайтар судалж дүгнэлт гаргаад эвгүй гаруудыг төрүүлэхгүй байж болно.охид эмэгтэйчүүд боловсролтой болохын төлөө явах хэрэгтэй.үнэ төлбөргүй боловсролууд ч хүнд их хэрэг болдог.ж нь шашны.алуурчин төрүүлээд байж боло
хгүй. Нөгөө талаас харахад 2 хүүгийн ээж шиг хариуцлагагүй боловсролгүй урсгалаараа явж байгаа эр эм хүмүүс мянга мянгаараа бай.а Тэд маргааш энэ түүхийг гарцаагүй давтагсад мөн шүү.хүмүүс минь 7 хэмжиж 1 огтолж сур.я
Яарвал даарна гэдэг.үг ч бий.төрсөн хүүхэд 25 жилийн дараа өөрөө цалин олж чадна.хэрвээ бүх юм сайнаар явбал шүү дээ.гэхдээ ажилтай цалинтай болох магадлал 50%-с хэтрэхгүй