Нийгмийн

Чуулганаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр 10. 00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, хоёр асуудлын тухай хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай болон Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай хэлэлцэх юм.

МАН өчигдөр буюу энэ сарын 1-нд долоодугаар бага хуралдаанаа хийж, тус намын дарга У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэж, улмаар уг асуудлыг зөвшилцөхөөр Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм. Уг асуудлыг өнөөдөр чуулганаар эцэслэнэ. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилсон тохиолдолд тэрбээр 14 хоногийн дотор Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай УИХ-д өргөн мэдүүлэх ёстой юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Шүдгүй арслан, иргүй, мохоо сэлэм, хутга нь л гарна биз дээ. Цаг бараад зүгээр.

ohinoo
ohinoo

sanhuu 99205507

Холбоотой мэдээ

Back to top button