УЛС ТӨР

Гадаадаас 6898 ажилтан оруулж ирэх Засгийн газрын тогтоол гарчээ

Коронавирусийн цар тахлаас сэргийлэх зорилгоор манай улс хилээ хааж, чартер нислэгээр өөрийн иргэнээ авчрах болсон. Газар гэсэх үеэс гадаадын ажилчдыг оруулах боломжгүй болсон нь гаднын зээл, тусламжаар хэрэгжүүлэх томоохон төслүүдийн бүтээн байгуулах ажлыг хойшлуулсан.

Гэхдээ Засгийн газар 39 аж ахуй нэгжийн гадаадын 6898 ажиллах хүч, мэргэжилтэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохоор болжээ. Энэхүү тогтоолыг тавдугаар сарын 6-нд баталсан байна. Гадаад ажилчдыг 6, 7, 8 дугаар сард хуваарь тогтоон оруулахаар төлөвлөсөн байдаг.

Дээрх 164 дүгээр тогтоолын хүрээнд мөн есөн байгууллагын 1948 гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнг 2020 онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлжээ. Тогтоолын хавсралтад зааснаар:

Гадаад орнууд Монгол Улсад буцалтгүй тусламж, зээл олгохдоо тэдгээр төслүүддээ өөрийн орны компаниудыг тендерт оролцуулах шаардлага тавьдаг. Өнгөрсөн хугацаанд БНХАУ, Энэтхэг, Франц зэрэг орноос үзүүлсэн тусламжийн хүрээнд тэдгээр улсуудын компани, консерциум тендерт шалгаран оролцож ажил авсан байдаг. Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаадаас ажиллах хүч оруулахгүй байгаагийн цаана бүтээн байгуулалт зогссон нь ийм шалтгаантай.

Дээрх 164 дүгээр тогтоолд заасан 6898 ажилтанг оруулж ирэх 39 компанийн нэр болон ажлын зориулалтыг дурджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2020-07-03 14:18

Daanch yav . . .

Зочин
Зочин
2020-07-03 15:17

за нөгөө дарханы замынханыг хамгийн эхэнд оруулж ирээд хорьж ажлын хийлгье

Зочин
Зочин
2020-07-03 17:41

Гадаадаас гэдэг нь Хятадаас гэсэн үг. Эндээс хэд нь Монголд үлдэх бол? Бид мэдэхгүй ш дээ. Манайхан Мөнгө авлаа л бол Үлдье гэснийг нь үлдээчихнэ. Хэдэн хятад хүүхэд төрөх бол. Гашуун үнэн шүү. Зохион байгуул�##�ттай ажиллагаа ш дээ.

Холбоотой мэдээ

Back to top button