НИЙГЭМ

Гэрээт хилчин сонгон шалгаруулах бүртгэл ЭХЭЛЛЭЭ

Хил хамгаалах байгууллагад алба хаах хүсэлтэй залуусыг гэрээт хилчний албанд урьж байна. Хил хамгаалах байгууллага 2007 оноос эхлэн хугацаат цэргийн албыг биеэр хаасан нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн болон хилийн анги салбарт найман  сараас доошгүй хугацаагаар хугацаат цэргийн алба хааж байгаа байлдагч, түрүүчийг хоёр жилийн хугацаатай гэрээт хилчний албанд мэргэшүүлэн улмаар улсын хил хамгаалалтад бие даалган оролцуулж байгаа билээ.  Тэгвэл энэ  оны  гэрээт хилчин сонгон шалгаруулах бүртгэл 2020 оны 07 дугаар сарын 02-15 ны хооронд бүртгэнэ.

Гэрээт цэргийн алба хаагчид тавигдах ерөнхий шаардлага:

  • Эрүүл мэндийн шаардлага хангасан;
  • Биеийн жингийн зохистой харьцаатай /50 кг-аас дээш жинтэй/;
  • Эрэгтэй, 29 хүртэлх настай;
  • 160 см-ээс дээш өндөртэй;
  • Бүрэн болон тусгай дунд, дээд боловсролтой;
  • Ёс зүйн болон сэтгэл зүйн зөв төлөвшилтэй;
  • Ял шийтгэлгүй;
  • Гэр бүлгүйгээр алба хаах боломжтой;
  • Алслагдсан газар, хүндрэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвартай байх;

Гэрээт хилчний албанд орохыг хүссэн байлдагч, түрүүч, иргэн доорх материал бүрдүүлнэ.Үүнд:

  1. Гэрээт хилчний албанд орохыг хүссэн өргөдөл;
  2. Боловсрол, мэргэжлийн гэрчилгээ, диплом, үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар;
  3. Эрүүл мэндийн үзлэгт орж, эрүүл болохыг тодорхойлсон нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт;
  4. Иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэр;
  5. Гурван үеийн түүх;
  6. Орон нутгийн засаг захиргааны болон хуулийн байгууллагын тодорхойлолт /ажил хийж байсан бол ажлын газрын тодорхойлолт, тухайн орон нутгийн цагдаагийн байгууллагын тодорхойлолт/;
  7. 3x4 см хэмжээний зураг 3 хувь;

Дээрх материалын аль нэгийг дутуу бүрдүүлсэн болон ерөнхий шаардлага хангаагүй иргэний материалыг өөрт нь буцаан олгоно. Бүрдүүлэх бичиг баримт бүрэн иргэнийг  Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн  эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч  нарын үзлэгт дахин хамруулна. Эрүүл мэндийн үзлэгээр “Тэнцсэн” тухай дүгнэлт гарсан хугацаат цэргийн алба хаагч, иргэнээс “Цэргийн албан хаагчийн бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлт”-ийн дагуу насны ангиллаар шалгалт авна.

Холбогдох утас 51 260993

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button