Халдашгүй байдлын дэд хороо Ж.Эрдэнбатын асуудлаар хуралджээ
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын асуудлаар хуралджээ. Халдашгүй байдлын дэд хороонд Сэлэнгэ аймгийн МАН-ын дарга Ш.Оргил, иргэн Ж.Бямбадорж, Л.Пүрэвдулам, Д.Тунгалаг нараас УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч хоригдож байгаа Ж.Эрдэнбатын асуудлаар өргөдөл ирүүлжээ.
Энэхүү өргөдлийн дагуу өчигдөр УИХ-ын гишүүн Н.Энхболдоор ахлуулсан Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, хариу хүргүүлжээ. Ингэхдээ, Ж.Эрдэнэбатад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үед Үндсэн хуулийн 23.2 дахь хэсэгт зааснаар түүний бүрэн эрх нь дуусгавар болоогүй байсан бөгөөд хуульд заасан процессыг хангалгүйгээр цагдан хорьж, үргэлжлүүлэн шүүх ажиллагаа явуулж байгаа нь Үндсэн хуульд заасан УИХ-ын бүрэн эрхэд халдсан ноцтой, хууль зөрчсөн үйлдэл болсон. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6.1 “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль бусад хуулийн заалтыг чанд сахина, мөн зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох тухай заалтууд зөрчигдсөн хууль бус процесс явагдаж байна гэж дэд хорооны гишүүд үзэж байна” гэжээ.
Харин түүнийг шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, гэм буруутайд тооцсон бөгөөд гэм бурууг шүүх хурал долдугаар сарын 6-ны өдөр буюу Даваа гаригт товлогдсон юм.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
баас хатавч үхийгээ тавихгүй гэж Миеэгийнхэн өмөөрч үзэж. 7/6 хүртэл хүрэлсүхийг найрах хугацаа өгч байгаа юм байх даа
Хулгайч луйварчин гишүүдэд халдашгүй дархан эрх гэж юу байсан байнаа хармааны хулгайчидаас дор новшнууд сая тэр бумаар нь хууль гаргаад хулгайлдаг адгийн новшнуудад эрх эдлүүлж хэрэггүй ард иргэдтэйгээ адилхан бай
харин тийм ээ.тантай санал нэг байгаа ч Харин энэ удаагийн цээрлүүлт эзнээ олсонгүй.
Vhsenichen erh zorchson geed bgn be.erh medlee ashgilj ulsad hohirol uchruulsan bol yaliin edlvvlj hohirolin tolvvlehn zow.eh orno hairlahgvi nowshig
Хорил байхгүй л байна даа. Харин өс хонзон л харагдад байна.Хүрэлсүх vraVo
N.Enhbold nar icheesei.Ta nariin hun hereg hiivel ylgui bh estoi uo.Egtseg Odbayriig avch uldsen.Zorigiin heregt 4 jil tamluulj zovj bga 2 yduu hunii tulee duugarh shudarga tushee bnuu.Teneg pyldaguud