ДЭЛХИЙ
Хабибын аав COVID-19-ийн улмаас таалал төгсжээ

UFC холбооны хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедовийн аав коронавирусийн халдварын дараах хүндрэлээр нас барсан талаар ТАСС агентлаг уламжилжээ.
Абдулманап Нурмагомедов өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр уушгины хатгалгаар эмнэлэгт хүргэгдсэн ч цус харваж мөн шинжилгээгээр коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон юм.
Хабиб Нурмагомедов аав нь коронавирусийн халдвараас бүрэн эдгэрсэн талаар өнгөрсөн зургадугаар сарын 19-нд мэдэгдэж байсан. Гэвч зүрхний өчигдөр буюу энэ сарын 3-нд 58 насандаа таалал төгссөн аж.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.