НИЙГЭМ

Токиогоос ӨНӨӨДӨР 263 иргэн ирнэ

Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард тусгай үүргийн таван нислэгээр гаднын орноос иргэдээ авчирна. Хуваарийн дагуу өнөөдөр /2020.07.04/ Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 263 иргэнийг авчрах юм.

Тус үүргийн онгоц одоогоор замдаа яваа аж. Япон Улсаас иргэдээ авчрах МИАТ компанийн тусгай үүргийн онгоцоор бага насны хүүхэдтэй 94, жирэмсэн болон асран хамгаалагчтай 23, өндөр настан 65, эрүүл мэндийн шалтгаантай 28, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай (санхүүгийн боломжгүй, ар гэрийн гачигдалтай, богино хугацааны визтэй) 53 зэрэг нийт 263 хүн ирэх юм. Онгоц 19.15 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай байгаа юм. Үүргийн онгоцоор ирэх иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон Тайж, World Mongolia, Вэнзоу буудалд тусгаарлах ажээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button