Нийгмийн

Хэнтий аймагт хүнд бэртсэн охиныг нисдэг тэргээр ГССҮТ рүү шилжүүлжээ

Хэнтий аймагт гэр бүлээрээ аялж байсан 6 настай охин өндрөөс унаж, хүнд бэртсэн тул ГССҮТ рүү шилжүүлжээ.

Тодруулбал, Баян-Адарга сумын Дуурлиг багийн “Шинэсний гэзэг” гэдэг газар Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Дадал сумын чиглэлд гэр бүлийн хамт аялж явсан Баянгол дүүргийн харьяат 6 настай, эмэгтэй Н өнгөрөгч бямба гарагт буюу 07.04-ний өдрийн 17:10 цагийн орчим тус сумын угтах хаалганы хөшөө баримлаас унаж, хэвлийн хэсэгт цус алдаж, нарийн гэдэс тасарсан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 07:30 цагт хүлээн авсан.

Мөн тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмч нар охинд хагалгаа хийжээ. Ар гэрийн хүсэлтээр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэрэгний багийн 4 гишүүн, ГССҮТ-ийн 4 эмч, нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй нисдэг тэрэг өчигдөр өдрийн 12:06 цагт Улаанбаатар хот-Хэнтий аймгийн Баян-Адарга сум-Улаанбаатар хотын чиглэлд хөөрч, Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас өвчтөнг авч мөн өдрийн 17:02 цагт Улаанбаатар хотод бууж, өвчтөнг ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хэвтүүлжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button