УЛС ТӨР

ЧУУЛГАН: Засгийн газрын бүтцийг ЯАРАЛТАЙ ГОРИМООР хэлэлцэж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай” асуудлаар холбогдох хууль, тогтоолын төслүүдийг УИХ-д танилцуулж байна. Энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор дөнгөж сая хэлэлцээд дэмжсэн.

Засгийн газар ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яамтай ажиллах аж. Ерөнхий чиг үүргийн яамд нь:

  • Байгаль орчин, аялал жуулчлалын
  • Батлан хамгаалахын
  • Гадаад харилцааны
  • Сангийн
  • Хууль зүй, дотоод хэргийн
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын

Чиглэлийн найман яам нь:

  • Барилга, хот байгуулалтын
  • Боловсрол, шинжлэх ухааны
  • Зам, тээврийн хөгжлийн
  • Соёлын
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн
  • Эрчим хүчний
  • Эрүүл мэндийн

Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гээд нийт 17 сайд Засгийн газрын бүрэлдэхүүнд багтахаар байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button