Нийгмийн

Засгийн газрын бүтцийг 14 яам, 35 агентлагтай байхаар баталлаа

Өнөөдөр /2020.07.07/ УИХ-ын чуулган хуралдаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон дагалдах хуулийн төслүүдийнхээ анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн төсөлд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг Боловсрол, шинжлэх ухааны яам болон Соёлын яам болгон хувааж 14 яам, нийт 17 сайдтай байхаар тусгасан аж. Үүнд:

Ерөнхий чиг үүргийн:

  1. Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  2. Батлан хамгаалахын яам
  3. Гадаад харилцааны яам
  4. Сангийн яам
  5. Хууль зүй, дотоод хэргийн яам
  6. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Чиглэлийн:

  1. Барилга, хот байгуулалтын яам
  2. Боловсрол, шинжлэх ухааны яам
  3. Зам, тээврийн хөгжлийн яам
  4. Соёлын яам
  5. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  6. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  7. Эрчим хүчний яам
  8. Эрүүл мэндийн яамыг тус тус байгуулахаар боллоо.

Мөн Засгийн газрын тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч агентлаг 23 байхаар хуульд тусгасан байна. Тус хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны Анхдугаар чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг ийн баталлаа. 

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

1
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
1 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Иргэн
Иргэн

100 ямаанд 60 ухна гэгчээр хэтэрхий данхайсан бүтэцтэй байна. Өөрсдийн ах дүү хамаатан садан найз нөхөддөө өгөх гэж л

Back to top button