Нийгмийн

Л.Оюун-Эрдэнэ: Рио Тинтог Арбитрын шүүхэд өгсөн

Өнөөдөр УИХ-ын Анхдугаар чуулганаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.ОюунЭрдэнэ "Оюу Толгой” ХХК-тай холбоотой асуултад ийн хариулав.

Тэрбээр "Оюутолгойн төслийг сайжруулж Монгол Улсын эрх ашгийг хангуулах тогтоол гарсны дагуу миний бие ажлын хэсгийг ахлаж, ажиллаж байна. Тухайн үед Ч.Сайханбилэг Засгийн газрын хуралдаанаар оруулахгүйгээр өөрөө захирамж байгуулж, Да.Ганболд, Б.Бямбасайхантай хамт Рио Тинтогийн тавьсан долоон асуултад буулт хийсэн.

Үүнд татвар, ноогдол гээд олон асуудалд Монголын төр буулт хийсэн хэлцэл болсон. Гэрээг шууд цуцлах гэхээр харамсалтай нь дэлхийн хэмжээний 23 том компани хөрөнгө оруулалт хийсэн. Маргаантай холбоотой асуудалд ажлын хэсэг ажиллаж байна. Рио Тинтог Арбитрын шүүхэд өгсөн. Мөн бүх гэрээнд Европын холбооны томоохон байгууллагаар үнэлгээ хийлгүүлж байгаа, хугацаа орно. Ирэх дөрвөн жил "Оюу Толгой” төсөл Монголын эрх ашигт илүү нийцэж шийдэгдэх байх. Гэхдээ олон улсын эрхзүй, Монгол Улсын хууль гэдэг амаргүй нөхцөл дунд оруулсан. Гадаад орчинд бид Ч.Сайханбилэгийн Засгийн газар гэхгүй нэг л цонхоор харж байгаа гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
нэзочинрээ
нэзочинрээ
2020-07-07 22:01

энэ юм ердөө хиихгүй .үе үе мэнгэт шиг юм хэлчээд хулчиигаад ч юму мэдэх чадах юмгүй ажиллаж байгаа бол эхнээс нь зогсоогоод нэг тийш нь шиидээч.гарч ирэхээрээ ан намынхан энгэсэн тэгсэн гэж бусад руу нулимаад тагболдог з�##�ьт

hdksn
hdksn
2020-07-12 08:16

санаан зоргоор шийддэг эд биш шүү дээ тэнэгхэн минь, ялах боллмж бүх юмаа суд�##�ж байж арбитрын шүүхэд өгсөн байж таараа

Холбоотой мэдээ

Back to top button