Нийгмийн

ХӨСҮТ: Алтанбулагийн боомтоор ирсэн ТАВАН ИРГЭНЭЭС КОРОНАВИРУС ИЛЭРЛЭЭ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллийг хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү

“Нийт 757 хүний шинжилгээг хийж 5 хүнд халдвар илэрлээ. Энэ нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн 5 иргэнд коронавирусийн халдвар илэрсэн байна. 20 настай эрэгтэй, 22 настай эрэгтэй, 24 настай эрэгтэй, 34 настай эмэгтэй, 20 настай эрэгтэйд вирус илэрлээ. Иргэд маань вирус илэрлээ гэж сандралгүй, мөн амны хаалт зүүх эрчээ сулруулахгүй байх нь өөрийгөө болон хайртай хүмүүсийгээ халдварт өвчнөөс сэргийлэх чухал хамгаалалт болно. Мөн урин дулаан зуны улиралд айлчилсантай холбоотойгоор иргэд маань хөдөө гадаа явж, дархлаагаа сайжруулах нь чухал. Удахгүй 10-р сараас томуугийн улирал эхэлж, коронавирустэй хавсрах эрсдэлтэй тул үлдсэн хоёр сарыг өөрсдийгөө чийрэгжүүлэхэд зарцуулах нь чухал.” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button