Нийгмийн

Говь-Алтай аймгийн Бугат суманд газар хөдөлжээ

Өчигдөр /2020.07.07/ Говь-Алтай аймгийн Бугат суманд 05:23:01 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, аймгийн Бугат сумаас баруун урд зүгт 143 км-ийн зайд газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэнгийн Алтай салбараас мэдээллээ.

Өмнө нь зургаадугаар сарын 30-ны өдөр 08:20:21 цагт тус сумаас баруун урд зүгт 126 км-ийн зайд 3,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. 

2020 он гарсаар Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Жаргалан, Бигэр, Тонхил, Бугат суманд 3,6-5,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт удаа дараа бүртгэгдээд байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button