УЛС ТӨР

Эрдэмтэд С.Чулууныг Соёлын сайдаар томилсныг эсэргүүцэж, гарын үсэг зуржээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа эмхэтгэн, өнөөдөр сайд нараа томиллоо. Тэрбээр Соёлын яамыг шинээр байгуулж, сайдаар нь академич С.Чулууныг томилсон юм.

Тэгвэл эрдэмтэд С.Чулууныг эсэргүүцэж, гарын үсэг цуглуулан Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн байна.

Тодруулбал, МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор П.Дэлгэржаргал, МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, профессор Ж.Урангуа, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, профессор Ц.Төрбат, МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Идэр, МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр зэрэг эрдэмтэн судлаач С.Чулууныг Соёлын сайдаар томилсныг эсэргүүцсэн байна.

У.УЯН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button