ТАНИЛЦ: “Капитал” банкнаас авсан зээлээ төлөөгүй 377 хүний нэр

“Капитал” банкны эрх хүлээн авагч М.Адилбиш тэргүүтэй хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-96 дугаар тушаалаар “Капитал” банкинд эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авсны дагуу томилогдсон. 8 хүний бүрэлдэхүүнтэй Банкны эрх хүлээн авагчийн зөвлөл /цаашид БЭХА, БЭХАЗ гэх/-ийн хугацаа 2020 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр дуусгавар болсон бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны А-111 дүгээр тушаалаар эрх хүлээн авах арга хэмжээг 6 сарын хугацаагаар сунгаж, БЭХАЗ-ийг 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилсон байна.
Банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш хугацаанд буюу банкийг албадан татан буулгах үйл ажиллагааны явцад төлөлт огт хийгдээгүй нийт 123.0 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй 377 зээл байна. Эдгээр зээлүүдэд шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанууд хийгдэж байгаа аж.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.