Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Наадмын өдрүүдээр усархаг, аадар бороо ихтэй байна

ОБЕГ, ЦУОШГ-аас баяр наадмын өдрүүдээр цаг агаарын нөхцөл байдал ямар байх тухай мэдээллийг өгч байна.

Мэдээллийн эхэнд баяр наадмын өдрүүдэд гарч байсан үер усны аюул, хүний амь эрстэж байсан статистик тоо баримтуудыг танилцуулав. Ингэхдээ үер усны аюулд өртөж нас барж буй хүмүүсийн 90-92 хувь нь 18-35 насны эрчүүд буйг онцлов.

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Тиймээс баяр наадмын өдрүүдээр гол усанд орохоос аль болох зайлсхийж, бага насны хүүхдэдээ тавих анхаарлыг сулруулахгүй байхыг сэрэмжлүүлэв. Түүнчлэн баяр наадмын өдрүүдээр нутгийн зүүн болон баруун хагаст, Говийн аймгуудаар усархаг, аадар ширүүн бороо орох төлөвтэй тул үер усны аюулаас зайлсхийхийг нийт ард иргэддээ сэрэмжлүүллээ.

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button