Нийгмийн

Автомашин онхолдож долоон хүн амиа алдлаа

Өчигдөр буюу 2020.07.09-ний өдрийн оройн 18 цагийн орчимд орон нутгийн замд нэг автомашин онхолдож 7 хүний амь нас хохирсон ноцтой осол гарлаа. 

Тодруулбал Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг баг, шумуултайн ар гэх газар Увс аймгаас Эрдэнэт хотын чиглэлд зорчиж явсан Т.Аlphard маркийн автомашин замаас гарч онхолдож 7 зорчигч амь насаа алдсан маш харамсалтай осол гарчээ.

Та бүхэн анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд хурдаа тохируулж, аюулгүй байдлаа хангаж, хамт яваа хайртай дотны хүмүүстээ аюул, занал учруулалгүй зорчихыг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна.Завхан аймгийн Цагдаагийн газраас хэргийн газарт үзлэг хийж, ослын шалтгааныг тодруулахаар матeриалжуулан шалгаж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-10 08:09

СОГТУУДАА ХУРД ХЭТРҮҮЛСЭН Л БИЗ

Холбоотой мэдээ

Back to top button