ДЭЛХИЙ

Сураггүй болсон Сөүлийн захирагч нас баржээ

Сөүл хотын захирагч Пак Вон Сун ор сураггүй алга болоод байсан билээ. Тэгвэл өнөөдөр/2020.07.10/ түүнийг амиа алдсан байдалтайгаар уулнаас олжээ.

Түүний цогцсыг Сөүл хотын хойд хэсгийн Бугаксан уулын Сукчонмун гарцны ойролцоогоос олсон аж. Пак Вон Суныг алга болсон тухай түүний охин цагдаагийн байгууллагад мэдээлсэн бөгөөд цагдаагийн ажилчид өчигдөр буюу долдугаар сарын 9-ний 17:17 минутаас эхлэн эрэн хайжээ.

Түүнийг эрэн хайх ажиллагаанд 700 гаруй цагдаа болон гал сөнөөгчид, гурван үнэрч нохой, тусгай албаны K9 нэгтгэл, дрон, нисдэг тэрэг оролцжээ.

Одоогийн байдлаар түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байна.

Г.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button