Нийгмийн

Хөдөө орон нутгийн замыг нээлээ

Дарааллан орж буй ширүүн борооны улмаас хөдөө орон нутгийн замын зорчих хэсэг усанд автах, эвдрэх тохиолдлууд цөөнгүй гарч байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлээс орох гарах зарим замыг тодорхой хугацаанд түр хаагаад байсан.

Харин өнөөдрийн байдлаар ямар нэг замыг хааж, хөдөлгөөн боогдсон зүйл байхгүй байгааг Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдоос хэвлэлд өгсөн тодруулгадаа хэлжээ.

Тэрбээр "Одоогийн байдлаар орон нутгийн замын хөдөлгөөн хаагдаагүй. Урд шөнө зам засварын ажилтай холбоотойгоор Дарханы чиглэлийн замын хөдөлгөөнийг түр хязгаарлаад өглөө 08:00 цагт нээсэн. Одоогоор бол ямар нэгэн саадгүйгээр хүмүүс зорчиж байна. Гэхдээ ихэнх нутгаар бороо устай байгаа тул замын зорчих хэсэг, гадаргууд эвдрэл гэмтэл үүссэн. Иймд жолоочид анхаарал болгоомжтой, хурдаа зөв тохируулж явах шаардлагатай” гэсэн байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button