Нийгмийн

Увс аймгийн төвөөс гарах хөдөлгөөнийг хаажээ

Увс аймагт хүчтэй аадар бороо орсны улмаас А1702 дугаартай Улаангом-Хандгайт чиглэлийн авто замыг 20.00 цагт хаажээ.

Учир нь тус чиглэлийн 19 дэх км-т байрлах Шургадгын сайрын 54 мeтр урт төмөр бeтон гүүр болон 32 дахь км-т байрлах Бага Түргэний 186 мeтр урт төмөр бeтон гүүрнүүдийн тулгуурын бэхэлгээ, замын далан үерийн усанд угаагдаж, гүүрийн дамжих хавтан унасан байна.

Мөн жолооч та бүхэн Гашууны голын гүүрээр зорчих боломжгүй байгааг анхаараарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button