ДЭЛХИЙ

Арабууд анхны сансрын хөлгөө ӨНӨӨДӨР Ангараг руу нисгэнэ

Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ) өнөөдөр сансрын хөлгөө Ангараг гараг руу анх удаа нисгэнэ.

Ингэснээр тус улс Арабын орнуудаас хамийн түрүүнд гараг хоорондын хөлөг сансрын уудамд илгээсэн улс болох юм.

SUV автомашины хэмжээтэй хөлгийг “Hope” гэж нэрлэж байгаа бөгөөд долоон сарын дараа Ангараг гарагт хүрэх ажээ. Хүрсэн хойноо хөлөг Ангарагийн тойрог замд байрлаж, тус гарагийн атмосферийг нарийвчлан судлах юм.

Үр дүнд нь Ангараг гарагийн уур амьсгалын нэг бүтэн жилийн зураглалыг гаргах ажээ. Энэ нь хүн төрөлхтний түүхэнд анхны ийм судалгаа болох юм.

АНЭУ-ын хөлөг Улаанбаатарын цагаар маргааш өглөө үүрээр Япон улсын Тэнагашима Сансар Судлалын Төвөөс хөөрсөн ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button