ЭМЯ: Covid-19 дэлхийн 216 оронд тархлаа

Эрүүл мэндийн яам коронавирусийн тархалтын талаарх өнөөдрийн /2020.07.15/ ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны Тандалт, Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Covid-19-т халдвар дэлхийн 216 улс оронд тархаж, сүүлийн 24 цагт ОХУ-д 6268 хүн шинээр халдвар авч, 157 хүн эндсэн байна. Манай улсад сүүлийн 24 цагт 25 хүн ажиглалтаас гарч, 85 хүн ажиглалтад орсон. Ажиглалтад байгаа хүмүүст 43 их эмч, 67 резидент үйлчилж байна. Үүргийн онгоцоор ирсэн 45 хүн цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэж байгаа. Иргэд амны хаалтаа зүүлгүй, анхаарлаа сулруулж байгаад анхаарахыг хүссэн дуудлага ирүүлж байна.
ЭМЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа, АНУ-д өчигдөр /2020.7.14/ 58800 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар 3.3 саяд хүрсэн. Бразилд өчигдөр 41800 шинэ тохиолдол, 1300 нас баралт бүртгэгдсэн. Японд 333 шинэ тохиолдол бүртгэдсэн. БНХАУ-д шинэ халвар бүртгэгдээгүй ч гаднаас зургаан тохиодол зөөвөрлөгдөн орж иржээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.