Нийгмийн

Наадмаар 11 хүн усанд осолдож, амь насаа алджээ

Их хэмжээний усархаг, аадар бороо орсонтой холбоотойгоор хөдөөгүүр аялж, зугаалж байсан иргэд усанд осолдох тохиолдол цөөнгүй гарсан байна.

Тодруулбал, долдугаар сарын 11-14-нд гурван аймаг болон нийслэлд  11 хүн усанд осолдож амь насаа алджээ.  Төв аймагт гурав, Хөвсгөлд гурав, Сэлэнгэ аймагт нэг, Говь-Алтайд нэг, Улаанбаатар хотод гурван хүн энджээ.

Үүний хоёр нь 2-11 насны хүүхэд аж. Нийслэлд өчигдөр /2020.7.14/ 11 настай хүүхэд живсэн дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.  Мөн Хөвсгөл нууранд 7-58 насны гурван хүн эндсэн байна.

Стандартын бус зүйл буюу хийлдэг гудас, завь ашигласнаас болж хүүхэд амь насаа алдсан тохиолдол гарсаар байна.

Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нууранд 3-6 насны гурван хүүхэд завин дээр суугаад нуурын гүн рүү хөвснийг аврагчид аварчээ. Мөн моторт завь эвдэрсний улмаас Буйр нууранд долдугаар сарын 12-нд дөрвөн том хүн живснийг аврагчид эрэн хайж, улсын хилээс долоон километрийн цаанаас олжээ. Түүнчлэн Хэнтий аймгийн Баян-Овоо суманд дөрвөн хүүхэд хийлдэг гудас дээр хөвж явсныг аварсан байна. Эцэг, эхчүүд нь хүүхдээ хөвснийг мэдээгүй байжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button