Нийгмийн

ХӨСҮТ: ОХУ-аас ирсэн оюутан, Нур-Султанаас ирсэн 30 настай эмэгтэй ЭДГЭРЛЭЭ

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга. Д.Нарангэрэл:

“Монгол улсад шинээр 428 хүн ажиглах байранд орж, 269 хүн гэрийн ажиглалт руу шилжсэн. Одоо хяналтад 3006 хүн байгаагаас 186 нь 0-5 хүртэлх насны хүүхдүүд, 108 жирэмсэн эх, 308 архаг хууч өвчтэй хүмүүс байна. Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж буй 4 хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.

“АНУ, Бразил, Энэтхэг, ОХУ, Мексик, Лалын бүгд найрамдах Иран улс тэргүүлж байгаа бол нас баралтаараа АНУ, Бразил улс тэргүүлж байна. АНУ-д сүүлийн 24 цагийн байдлаар 60.900 хүн халдвар авч, 773 хүн нас барсан байна” гэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү

“7/15 ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийсэн 184 хүний сорьцод хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй. 144 хүний давтан шинжилгээг хийхэд коронавирус илрээгүй. Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн 31 ачаа тээврийн жолоочид хийсэн сорьцод вирус илрээгүй. Өнөөдөр ОХУ-аас ирсэн 20 настай оюутан 48 хоног, Нурсултан-Улаанбаатар онгоцоор ирсэн 30 настай эмэгтэй 34 хоног эмчлэгдээд дараагийн сувилал руу шилжлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button