Нийгмийн
Дорнод аймагт хээрийн түймэр гарч, 600 орчим га талбай шатжээ

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Шилийн тойром” гэдэг газар аянга бууснаас хээрийн түймэр гарчээ.
Энэ тухай дуудлагыг долдугаар сарын 15-ны өдрийн 14:50 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол суман дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн ажилтнууд ажиллаж түймрийг 19:43 цагт цурамд оруулж 19:50 цагт бүрэн унтраасан.
Гал түймэрт ойролцоогоор 600 га талбай өртөж шатсан.
Эх сурвалж: ОБЕГ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОБЁГ-н аврагчдын амь биеийг хамгаалах тал дээр улс орон засгийн газар дорвитой арга хэмжээ авм аар б.а Энэ А шат хэрэглэхийг бүх байгууллагуудад хориглочихмоор б.а Хаа сайгүй А шатанд дээр гарч зогссон ажилчи
Ажилчид цэвэрлэгээ хийж тааз угааж бараа өрж б.а Махны үйлдвэрт хөлдүү хураалттай махан дээрээс хүн унаж үхэж б.а энэ бүгдийг дарж б.а