Нийгмийн

"Ч.Сайханбилэгийн хүлээх ёстой хариуцлагыг өөр хүмүүсээс нэхэж, буруутгаж байна”

Оюутолгой болон Дубайд зурагдсан гэрээтэй холбогдуулж, Сангийн сайд асан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг шүүх хурал өнөөдөр 09.00 цагт нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд зургаа дахь өдрөө үргэлжилж байгаа билээ.

Шүүх хуралдаан түр завсарлах үеэр шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт сэтгүүлчдэд дараах мэдээллийг өгсөн аж.

"Тэрбээр хэлэхдээ, өчигдрийн шүүх хурлаар нотлох баримтыг шинжлээд нотлох баримт хангалтгүй гэж үзсэн. Бидний зүгээс шаардлагатай материал, байр сууриа илэрхийлсэн гэж бодож байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хүлээх ёстой хариуцлагыг өөр хүмүүсээс нэхэж, буруутгаж байна. Тэрбээр өөрөө мэдүүлэг өгөх ёстой. Манай үйлчлүүлэгчийн хувьд олон зүйл дээр хэлмэгдсэн. Тиймээс түүнийг цагаатгах ёстой. Шүүх өнөөдөр шийдвэрээ танилцуулах байх”

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Сонохүү
Сонохүү

Тэр муу эргүү хулгайчийг баривчилж авчраад ялыг нь ззрззлээч.

Холбоотой мэдээ

Back to top button