Нийгмийн

Өнөөдөр Солонгос улс руу тусгай үүргийн нислэг үйлдэнэ

Гадаад оронд байгаа Монгол иргэдийг тусгай үүргийн нислэгээр татан авах ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж буй.

Энэ сард нийт 15 удаагийн тусгай нислэгээр 3500 иргэнээ татан авахаар төлөвлөөд байгаа аж.

Хуваарийн дагуу өнөөдөр буюу долдугаар сарын 20-нд БНСУ-руу тав дахь удаагийн тусгай үүргийн онгоц хөөрнө. Энэ удаагийн нислэгээр 260 иргэн эх орондоо ирэх юм. 

Энэ сард төлөвлөөд байсан 12 нислэг дээр нэмэлтээр Австрали, БНСУ руу шууд болон транзитаар гурван удаагийн тусгай нислэгээр  690 иргэнээ татан авахаар төлөвлөөд байна.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button