Нийгмийн
Говь-Алтай аймагт 460 хавх хураан авчээ

Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас “Хавхгүй-Алтай” аяныг зохион байгуулж 460 орчим хавхыг хураан авч, хууль бус агнуураас урьдчилан сэргийлжээ.
Мөн түүний бэлдэц төмрөөр агнуурт өртдөг ховор нэн ховор амьтдын дүрс бүхий баримал урлалыг нутгийн төмөр хийц баримлын уран дархан залуучуудаар хийлгэн олон нийтэд сурталчлан ажиллаж буй аж.
Нэг хавханд жилд дунджаар арван амьтан өртдөг гэх судалгаа байдаг. Түүнчлэн хавханд ихэвчлэн хамгийн дорой, өвчтэй байгалийн голомтот халдварт тахал тарааж болзошгүй тарвага, зурам зэрэг амьтад өртдөг болох нь тогтоогджээ.
Иймд зэрлэг амьтны гаралтай халдварт өвчлөл ялангуяа тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас уриалж байна.
У.УЯН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТЭНДЭХИЙНХЭН МАЛАА БАРЧААД ТАРВАГА ЗУРАМ ИДЭЭГҮЙ БАЙЛТАЙ. САРЬСАН БАГВААХАЙ БОЛ НИСДЭГ ХУЛГАНА ТАРВАГА БОЛ ТОМ ХУЛГАНА ГЭЖ МЭДЭХ ҮҮ АЛЬ НЬ ӨВЧИН ТАХАЛ ТАРААНА