Шүүхээс Э.Оюунболдын барилдах эрхийг нэг жилээр хасах шийдвэр гаргажээ
Өмнө нь хэд хэдэн удаа хойшлоод байсан Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хурал болж, түүний цолыг хураан, барилдах эрхийг нь хасах нь зүйтэй гэж үзээд байсан. Улмаар Э.Оюунболд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн 14 хоногийн дотор Захиргааны хэргийн шүүхэд хандан давж заалдах эрхээ эдэлж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо албан ёсоор ирүүлжээ.
Э.Оюунболдын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2020.07.21/ болж, шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Гэвч шүүхээс гаргасан нэг өөрчлөлт нь барилдах эрхийг нь хоёр жилээр биш нэг жилээр хасах шийдвэр байлаа. Нэг жилээр хасах болсон нь өнгөрсөн хугацаанд маргасан хугацааг харгалзсан байна.
Тэрбээр өнгөрсөн жил төрийн наадамд түрүүлсэн, улсын аварга Э.Оюунболд, улсын начин цолоо баталсан Д.Цэрэнтогтох нараас допинг илэрсэн. Улмаар тэдний барилдах эрхийг хоёр жилээр хасаж, цол, чимгийг нь хураах саналаа Ерөнхийлөгчид ӨРГӨН БАРЬСАН юм. Үүний сацуу ТЭДЭНД УНАСАН бөхчүүдэд цол, чимэг нөхөж олгохоор шийдвэрлэсэн билээ. Түүнчлэн Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нар Авлигатай тэмцэх газарт хандан, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороог шүүхэд өгсөн билээ. Тэд шинжилгээнийх нь албан ёсны хариу гараагүй байхад нууц задруулсанд гомдолтой яваагаа хэлсэн байдаг.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнөөдөрөөс эхэлж тооллох уу 2021 оны 7 сарын 20 нд дуусах уу тодорхой дуусах он сартай нь бичээч ээ
мэдээж анх шийдвэр гарсан өдрөөс тоолдог байлгүй
Цолыг нь яаж байгаа юм.
Нутгийн ах Баагий аварга нь зохицуулна аа
еөк мэднэ
ashgui daraa jil orj alaarai haga haga shid hunii muud durtai hulchgar sanjaa hangai munhbat batsuuri nariig
Энэ муу хүүхдийг арай л их гүтгэж бна даа.Увсын хэдэн хүмүүжилгүй бөхчүүд больё.Ид бяртай үед нь хорлож гүтгэж б.шээсийг нь сольсон шүү дэ.түүнийх яавч биш.2020 оны барилдаан дээрээс харахад бүх зүйл ойлгомжтой!!!!.Тэр Батсуурь ийг хархаар