УЛС ТӨР

ТӨБЗГ-ын даргаар Ерөнхий сайдын зөвлөх Б.Цэнгэл томилогдлоо

Өнөөдрийн /2020.07.22/ Засгийн газрын хуралдаанаар зарим агентлагуудын дарга нарыг томилсон. Тэгвэл үүгээр Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Цэнгэлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар томилогджээ.

Б.Цэнгэл нь:

1968 онд төрсөн.

1985 онд Дархан хотын 3 дугаар 10 жилийн дунд сургууль, 1990 онд хуучнаар ЗХУ-д Иванаво хотын Улсын Их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, 2001 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистраар тус тус төгссөн.

1990-1992 онд Дархан хотын Ардын шүүхэд нарийн бичгийн дарга, 

1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Зохион байгуулагч

1997-1998 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд Хуулийн зөвлөх 

2000 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд менежер

2001 онд ГЕГ-ын харьяа Нефть, онцгой албан татварын гаалийн газарт албаны дарга

2001-2002 онд Гаалийн ерөнхий газрын Хяналтын шуурхай албаны дарга

2002-2003 онд Гаалийн ерөнхий газрын Хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх хэлтэст Гаалийн улсын ахлах байцаагч

2003-2006 онд  Улаанбаатар дахь Гаалийн газарт Орлогч дарга

2006-2008 онд Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга

2008-2009 онд Зам, тээвэр аялал жуулчлалын яамны харьяа Тээврийн үйлчилгээний төвийн захирал

2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Авто тээврийн газрын дарга

2012 онд Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд

2013-2015 онд МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх

2015 онд Гаалийн ерөнхий газрын даргын албан үүргийг тус тус гүйцэтгэж иржээ.

2017 оноос эхлэн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button