ДЭЛХИЙ

Залуу бүсгүйн дотоожноос хар тамхи илрүүлсэн цагдаа нар шүүмжлүүлж байна

Сидней хотын цагдаа нар хөгжмийн фестивалийн үеэр гэнэтийн шалгалт явуулжээ. Учир нь жил жилийн хөгжмийн фестивалийн үеэр олон залуус хар тамхи хэтрүүлэн хэрэглэснийхээ улмаас хэрэгт орох, эсвэл амь насаа алддаг гэх судалгаа байдаг аж. Түүнчлэн залуус хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг дотуур өмдөндөө нуугаад авч орох үзэгдэл их байдгийг онцолжээ.

Иймд цагдаагийн ажилтнууд үнэрч нохойны тусламжтай тус наадамд ирсэн нэгэн залуу бүсгүйг өмдөө шувталж, дотуур хувцсаа шалгуулахыг хүссэн байна. Тухайн бүсгүй шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй тул хүчээр дарсны дараа нэгжлэг хийжээ. Шалгалтаар бүсгүйн дотоожноос хар тамхи илэрсэн боловч, тус шалгалтыг хэтэрхий ёс бус, хүний эрхийг зөрчсөн үйлдэл хэмээн хөндлөнгийн гэрчүүд шүүмжилсэн аж.

Тус хөгжмийн наадамд ихэвчлэн 14-18 насны өсвөр үеийн хүүхдүүд оролцдог бөгөөд өнгөрсөн жил ч мөн цагдаагийн эл шалгалтад цухалдсан хүүхдийн эх, хүний эрхийн газарт өргөдөл гаргаснаар тухайн ажилтныг албан үүргээс нь чөлөөлүүлж байжээ. Иймд цагдаагийн ажилтны эл ёс бус үйлдлийг шүүмжилсэн хүмүүс эсэргүүцэл үзүүлээд буй.

Эх сурвалж: bbc news

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-26 12:28

Тэнэг

Холбоотой мэдээ

Back to top button